Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цусан мөр дагуулсан Октябрийн хувьсгал


Ц.ХАС


Өдгөөгөөс яг 98 жилийн өмнө манай умард хөршид аравдугаар сарын хувьсгал буюу Октябрийн социалист хувьсгал мандаж большевикууд засгийн эрхийг булаан авсан нь бүтэн 80 жилийн турш үргэлжилж Орос орон, хүн төрөлхтнийг өчнөөн их гай гамшигт умбуулах юм гэж хэн саналаа. Владимир Ильич Лениний удирдсан большевик нам төрийн эрхийг авснаараа урьд хожид үзэгдээгүй их харгислал хэрцгийлэл үйлдэж коммунистуудын энэ арга мөн төдий хугацаагаар үргэлжлэн өөртөө таалагдаагүй бүхнийг толгой дараалан хядсан юм.

Коммунист дэглэм оршин тогтнож үүний улмаас амь насаасаа хохирсон бүхнийг тоолж эс барна. Ганцхан Орос оронд бий болсон большевик засаглал эхний жилүүддээ сөрөг хүчнийхээ эсрэг ямар харгислал явуулсныг дурдъя уу. Үүнийхээ төлөө Ленин польш эр Феликс Жерзинскийгээр удирдуулсан Бүх Оросын Онцгой комисс гэгчийг байгуулсан ч улаан хядлагын машин байлаа.

Онцгой гэж нэрлэсэн нь ч учиртай байсан. Яагаад гэвэл Звөлөлт засгийг эсэргүүцсэн бүхнийг хайр найргүй дарж устгах бүрэн эрхтэй байсных.
Судлаач Роберт Конквесту энэ тухайд Онцгой комисс 1917-1922 онд шүүхийн ямарч шийдвэргүйгээр 140 мянган хүнийг буудан хороосон гэсэн байдаг.
Харин Бүх Оросын Онцгой комиссын түүх судлаач О.Б.Мо­зохин архивын баримтад тулгуурлан энэ тоог няцааж “Онцгой комиссын буудан хороосон хүний тоо 50 мянгаас хэтрэхгүй” гэсэн байдаг.

Тухайн үед савхин цамц өмсч мөрөвчтэй суран бүсэнд гар буу зүүсэн бүхэн дураа­раа аашилж, дургүй хүргэсэн бүх­­нээ буудан хороож бай­сан болохоор тэр бүхнийг протоколдож, баримтжуулаагүй болохоор энэ нь үндэслэл муутай байж болох.
1919 оны сүүлчээр генерал Деникиний байгуулсан тусгай комисс зөвлөлт засгийн улаан террорын уршгаар 1918-1919 онд 1 766 188 хүн амь үрэгдсэн гээд үүний 260 мянга нь цэрэг, 54 650 офицер, 1500 орчим гэгээнтэн, 815 тариачин, 193 мянган ажилчид, цагдаагийн 59 мянган ажилтан, 13 мянган помещик, 370 орчим мянган сэхээтэн, хөрөнгөлөг хүн байсан гэжээ.
Түүхч С.Волков иргэний дайны жилүүд болох 1917-1922 онд улаан террорын золиос болж большевикуудын гарт үрэгдсэн хүний тоог хоёр сая хүрнэ гэсэн байдаг.

Түүхч энэ их тоондоо большевикуудад буудуулж цаазлуулсан хүмүүсээс гадна эд хөрөнгөө хураалгаж өмч хөрөнгөгүй, идэж уух зүйлгүй хоцорсноос өлсч, бас өвчний улмаас амиа алдагсдыг багтаасан байхыг үгүйсгэхгүй.
Большевик, коммунис­туудын үзэн ядаад байдаг Хаант Орос нь тэгэхэд 1825-1905 он буюу 80 жилийн хугацаанд улс төрийн хэргээр  ердөө 625 хүнд цаазын ял оноосныхоо 191-ийг нь л гүйцэтгэсэн байдаг. Харин хувьсгалын жилүүдэд буюу 1905-1910 онд 5735 хүн улстөрийн хэргээр цаазын ял оноосныхоо 3741-ийг л гүйцэтгэжээ.

Большевикуудын шүүхийн ямарч шийдвэргүйгээр буудан хороосон хүмүүс:
-Оросын эзэн хаан Николай II-ын гэр бүл
-Их ван Михаил Александ­рович, түүний на­рийн бичгийн дарга, ван Нико­лай Михайлович, Павел Александ­рович, Дмитрий Констан­тинович, Георгий Михайлович

-Вангийн хатан Елизавета Фёдоровна; эзэн хааны ургийн гүн Иоанн Константинович, Константин Константинович, Игорь Константинович, гүн  Константина Константино­вичийн хүүхдүүд, гүн Владимир Павлович Палей
Оросын Хаант засгийн газрын 10 сайд
Хаант оросын амбан захирагч 16 хүн
Хаант оросын армийн 29 генерал
Хаант оросын флотын 10 адмирал
Сенатын гишүүн, өндөр албаны 11 хүн
Улс төр, нийгмийн зүтгэлтэн 20 хүн
Хаант оросын Думын гишүүн 20 хүн
Соёлын зүтгэлтэн, зохиолч, зураач зэрэг 11 хүн
Эрдэмтэн 5 хүн байх жишээтэй.
Энэ хүмүүсийг Онцгой комисс ердөө л хаант Орост зүтгэж байсных нь төлөө буудан хороосон байдаг. Гэхдээ ямар ч шүүн таслах ажиллагаагүйгээр заримыг нь бол зүгээр л хувьсгалд үнэнч, буу барьсандаа онгирч сэтгэл нь хөөрсөн нэг комиссар, улаан цэрэг буудчихсан хэрэг.
Энэ бол Зөвлөлт засаг  байгуулагдсаны зөвхөн эхний хоёр гурван жилийн хэрэг. Цааш нь коммунистуудын зохион байгуулсан их өлсгөлөн, хэлмэгдүүлэл, улс төрийн элдэв хэргийн золиос болсон хүмүүсийн тухай ярихад цаас нимгэдэж, цаг багадна.

0 Сэтгэгдэл
энэ хувьсгалын үрээр монголд хувьсгал хийж гамингаас чөлөөгдсөн юм шүү дээ. ардчилсан гамингийн ямаа минь
Хамгийн их уншсан