Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алан хядагчид олон сая доллар хулгайлан зугатсан байна



“Лалын улс” алан хялах байгууллагын таван гишүүн тус бүлэглэлийн бүх мөнгмийг аваад Мосул хотоос оргон зугатсан тухай ИРакийн “Ас-Сумария” суваг мэдээлсэн байна. Тус сувгийн мэдээлж буйгаар оргон зугатсан этгээдүүдийн нэг Абу аль-Бара аль-Кахтани гэгч нь Мосул хот дахь “Лалын улс”-ын санхүүг хариуцдаг нэгэн байж. Аль –Кахтани нь хөлсний алан хядагчдын цалин гэж бэлдээд байсан олон сая ам.долларыг авч зугатсан аж. Одоо “Лалын улс”-ын удирдлагууд орогдлуудыг баривчлан өөрийн хүмүүстээ цалин олгох яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.
Аль-Кахтани болон түүний хамсаатнуудыг баривчилбал газар дээр нь цаазаар авах ял оноосон тухай мэдээг өөрийн хүмүүсийн дунд тараасан байна. Орогдлуудыг хамгийн сүүлд Сирийн хилийн ойролцоох Телль-Афар хотын орчим явж байхыг хүмүүс харсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан