Х.ӨЛЗИЙ
Пакистанд газрын тос тээвэрлэдэг хуучин усан онгоцыг хаягдал төмөр болгон задлах явцад цуврал дэлбэрэлт гарч, түймэр дэгдсэний улмаас 26 хүн хүн амиа алдсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээлж байна. Пакистаны Гадани боомт хот дахь хуучин онгоцыг хаягдал төмөр болгон задалдаг үйлдвэр дээр цагтаа дэлхийн хамгийн том газрын тос тээвэрлэгч байсан онгоцыг хийн гагнуураар жижиглэн задлах үеэр найман удаа хүчтэй дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлт болох үеэр усан онгоцон дээр 100 гаруй хүн ажиллаж байсан. Дэлбэрэлтийн дараагаар тэдний зарим нь ус руу үсрэн амьд гарсан бол дийлэнх нь түймэрт автсан усан онгоцон дээр түгжигджээ. Дэлбэрэлтийн улмаас усан онгоцны 70 хувь нь юу ч үгүй сүйрсэн. Пакистаны цагдаа нар усан онгоцыг хаягдал төмөр болгох ажлыг гүйцэтгэж байсагн компанийн эзнийг аюулгүй байдлыг журмыг зөрчсөн гэж баричлаад байгаа аж.