Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саудын Аравид тахир дутуу хүнийг цаазаар авчээ

Саудын Аравийн эрх баригчид 23 настай Мунир Адам гэгч хөдөлмөрийн бэрхшээлтэй залууг таван жилийн өмнө Засгийн газрын эсрэг жагсаалд цуглаанд оролцож байсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноожээ. Мунир Адам нь бүрэн сонсголгүй, хараагүй хэдий ч түүнийг 2011 онд болсон жагсаалын үеэр цагдаа нар руу дайрсан гэж буруутгаж байгаа аж. Жагсаалд оролцох үеэр Мунир 18 настай байсан тул түүнд ийм хүнд ял оноосон байна.
Залуугийн ар нь гэр нь Саудын Аравийн эрх баригчдыг тахир дутуу хүнийг эрүүдэн шүүж, буруутайг нь зөвшөөрүүлсэн, олон жилийн турш өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй гэж гомдол мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан