Манчестэр Юнайтэд клуб жигүүрийн хамгаалагч Raffel Da Silva өөрийн багтайгаа дөрвөн жилийн гэрээгээ сунгалаа. Ингэснээр тэрээр Мөрөөдлийн театрт 2016 оныг хүртэл байх юм байна. 2008 онд өөрийн ихэр дүү Fabio-тай хамтаар Манчестэрт ирж байжээ. Түүнээс хойш тэрээр багтайгаа нийт 90 тоглолтонд оролцож хоёр гоол оруулаад байна. Мөн тэрээр энэ хугацаанд Бразилийн шигшээдээ ч дууддаад амжсан билээ. Багийн ерөнхий дасгалжуулагч Ser Alex Ferguson клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа түүний талаар Raffel бол манай багийн хамгийн ирээдүйтэй тамирчдын нэг, түүнд хамгаалч хүнд байх ёстой бүх зүйл байдаг. Түүнд айдас гэдэг зүйл байхгүй талбай дээр өөрийн тоглолтоо бүрэн дүүрэн гаргаж чаддаг нэгэн гэж хэлжээ.