Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Samsung 3 сая угаалгын машинаа зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ
Өмнөд Солонгосын электрон тоноглолын Samsung компани аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гурван сая угаалгын машинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. Ажиллуулах үедээ бэртэл гэмтэл авлаа гэсэн гомдол үүний өмнө хэрэглэгчдээс олон удаа ирсэн юм.
Америкийн хэрэглэгчдийн аюулгүй бүтээгдхүүний улсын комисс тус компанийн угаалгын машины 34 загвар аюултай болохыг мэдэгдсэний дараа Samsung Electronics компани АНУ-ын зах зээлд нийлүүлсэн 2,8 сая угаалгын машинаа эргүүлэн татах болсноо баасан гарагт ийн мэдэгдсэн байна.
Эдгээр угаалдгын машиныг ажиллуулж байх үед дээд хэсэг нь гэнэт онгойж улмаар хүнд бэртэл гэмтэл учруулж байгааг Reuters компани мэдээлжээ.
Компанид ирсэн гомдлуудын дотор яг ийм тохиолдлоос болоод нэг хүн эрүүндээ гэмтэл авсан бол нөгөө нь мөрөө гэмтээсэн гэсэн байна. Ер нь угаалгын машинтай холбоотой гомдол компанид нийтдээ 733 ирсэн нь ихэвчлэн машины доргионы үеэр дээд таглаа нь гэнэт ховхорсон гэсэн гомдол байжээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.11.05