Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн нэр хүнд хамгийн доод цэгтээ хүрлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе төрд ямар ч ажил алба хашиж байгаагүй хүнээр илтгэл, хэлэх үгээ засварлуулж байсныхаа төлөө уучлал гуйж, энэ хэргийг мөрдөн шалгах прокурорын байгууллагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Reuters агентлаг мэдээллээ.

Тэрээр түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нь нөлөөлөхөөр энэ дуулианаас болж сэтгэл эмзэглэж байна гэсэн байна.

Үүнтэй зэрэгцээд олон нийтийн санал сонсдог Gallup хүрээлэнгийн судалгаагаар ерөнхийлөгч Пак Хын Хегийн нэр хүнд тус улсын түүхэн дэх ерөнхийлөгчийнхөөс  хамгийн доод түвшинд хүрсэн байна. Өнөөдөр түүний үйл ажиллагааг тус улсын хүн амын дөнгөж таван хувь нь л дэмжиж байна гэсэн дүн гарчээ.

Энэ сарын 1-3-ны өдрүүдэд явуулсан судалгаанд 1500 хүн оролцсоноос 89 хувь нь Пак Хын Хегийн үйл ажиллагааг муугаар үнэлжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч саяхан Тамгын газрын даргаараа, өмнө нь Ерөнхийлөгчийн Үндэсний эв нэгдлийн хорооны дарга байсан  Хан Гван Окаг томилоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан