Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн хүүхдийн их наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн хүүхэд залуучуудын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог спортын их наадам ОХУ-ын Якутын Саха хотноо долдугаар сарын гурванд нээлтээ хийсэн билээ. Уг тэмцээнд 28 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг мордсон юм. Уг тэмцээний салхийг хагласан самбо бөхийн 42 кг-д барилдсан Б.Отгонцэцэг мөнгөн медалийн эзэн болжээ. Манай Улсын баг тамирчдаас өмнө нь  буюу 2008 онд болсон наадмаас боксын дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олон алдартнууд энэ тэмцээнд оролцож байсан түүхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан