Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн бөхчүүд бэлтгэлийн төвтэй болжээ


Монголын хамгийн анхны олимпын төрлийн спорт холбооны нэг 50 жилийн түүхт Монголын чөлөөт бөхийн холбоо нь зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын наадамд эмэгтэйчүүд бүтэн багаараа, эрэгтэйчүүдийн дөрвөн жинд олимпын эрх хүртээд буй. Тиймээс холбооны зүгээр баг тамирчдаа амжилттай оролцуулахаар чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны баг тамирчдын буухиаг үргэлжлүүлэхээр бэлтгэлээ эрчимтэй базааж буй энэ цаг үед олимпын бэлтгэл цаашлаад Дэлхий, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр бэлтгэлтэй оролцож байх үүднээс Найрамдал  зуслан орчим  бэлтгэлийн төвтэй боллоо. Энэхүү төв нь нийт зургаан дэвжээтэй бөгөөд тамирчдын амрах сэргэлт авах бүхий л стандарт шаардлагад нийцсэн байгууламж болжээ. Тус төвийн нээлтийн ажиллагаа маргааш 18 цагт болж Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд болон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд , үе үеийн тамирчид оролцохоор болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан