Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Цэргийн нисэхийн болон сансрын үзэсгэлэн нээгдлээ
Олон улсын нисэхийн болон сансрын үзэсгэлэн “Airshow China-2016” өчигдөр БНХАУ-ын Жухай хотод нээгдлээ. Энэ үзэсгэлэнд,
• Цэргийн болон иргэний авиа техник
• Сансрын тоног төхөөрөмж
• Нисэхийн болон пуужингийн хөдөлгүүр
• Десантын техник, зэвсэглэл
• Агаараас эсэргүүцэх системүүд
• Нисэх буудлын радиолокацын болон чиглүүлэгч тоноглол зэргийг дэлгэн үзүүлдэг юм.
Энэ хэрээрээ олон улсын компаниуд арилжаа наймааны гэрээ хэлцэл хийдэг энэ арга хэмжээнд 700 гаруй компани оролцож байгаа аж. Эдгээрийн 45 хувь нь гадаад орнуудын төлөөлөл байна гэж хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн 11 павильонд дэлгэх үзэсгэлэнд орон орны 150 гаруй нисэх аппарат суурилуулан, агаарт хөөргөн үзүүлэх юм байна.
Хятадууд өөрсдөө
Үзэсгэлэнгийн эзэн БНХАУ мэдээж энэ арга хэмжээний хамгийн том оролцогч байж нисэхийн техникийн шинэ, шинэ ололтуудаа танилцуулна. Энэ талаар “Үзэсгэлэнгийн зочдын анхаарлыг хятадын тав дахь үеийн олон зориулалт бүхий “J-20” буюу "Цзянь-20" сөнөөгч онгоц байх болно, тэгээд ч нисч үзүүлнэ” гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний төлөөлөгч, ахлах хурандаа Шэнь Зинькэ хэлсэн байна.
“J-20” сөнөөгч онгоцыг 2011 онд анх удаа хөөргөсөн ч өнөө хүртэл зэвсэглэлд оруулж, олноор нь үйлдвэрлээгүй байгаа юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол энэ онгоцон дээр оросын “АЛ-31ФМ2” маягийн хөдөлгүүр суурилуулсан гэдэг ч хятадууд өөрийн болгож өөрчилсөн гэдэг.
Өндөр хүчин чадалтай, ганц хүний суудалтай энэ сөнөөгч онгоцны зэрэгцээ хятадууд бас тав дахь үеийн “J-31” буюу "Цзянь-31" гэх сөнөөгч онгоцоо энэ үзэсгэлэнгээр сурталчлах байх гэсэн хүлээлт үүсчээ. Үүний зэрэгцээ манай өмнөд хөршийнхөн тээврийн хүнд даацын “Y-20” буюу "Юнь-20" гэдэг онгоцоо бас харуулах юм байна. Зөвлөлтийн “Ту-16г” сайжруулсан стратегийн бөмбөгдөгч “H-6K” буюу "Хун-6-Кей", шинэ үеийн "4+" “J-10B” "Цзянь-10-Би" сөнөөгч онгоц, радиолокацийн тоноглолтой алс нислэгийн KJ-500 "Кунцзин-500" онгоцуудаа дэлгэн үзүүлэх юм байна.
Оросын павильон
БНХАУ-тай сүүлийн үед эдийн засаг, цэрэг батлан хамгаалахын салбарт ихээхэн түншилж байгаа дэлхийн зэвсэг техникийн гол наймаалагчдын нэг ОХУ эл үзэсгэлэнгийн гол оролцогч байна гэдгээ бас мэдэгдээд байна. Энэ удаагийн үзэсгэлэнд цэргийн зориулалттай 220 гаруй үзмэрээ дэлгэн тавина гэдгээ ОХУ-ын цэргийн техникийн хамтын ажиллагааны Холбооны алба мэдээлсэн. Тэгээд ч оросууд энэ үзэсгэлэнгийн хамгийн том оролцогч байж, оросын 49 компани оролцохоос 27 нь цэргийн зориулалттай бүтээгдэхүүнүүдээ сурталчлах юм байна. Оросууд энд түншүүддээ “Су-35” сөнөөгч онгоц, “Ми-35М”, “Ми-26Т”, “Ми-171А2”, “Ми-38” нисдэг тэрэг, зенит пуужингийн "Панцирь-С1" комплексоо дэлгэн харуулах юм байна.
Роскосмосын оролцоо
Оросын “Роскосмос” энэ үзэсгэлэнгийн бас нэг гол оролцогч байна гэдгээ зарлажээ. Энд тэд шинэ үеийн жолоодлогот “Федерацияц” хөлгийн макетыг тавьж үзүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ сансрын анхны нисэгч Юрий Гагарины анх ниссэн “Восток” болон сансрын “Союз” хөлгийн макетуудыг тавьж гайхуулах юм байна. Энд оросууд сансар, пуужингийн боловсруулж байгаа шинэ техникүүд, хөдөлгүүр, хиймэл дагуулын удирдлагын системийг дэлгэн үзүүлнэ гэнэ.
Хамгийн гол нь цэргийн техникүүд
Дэлхий дээр зэвсгийн наймааны хоёр дахь гол түнш ОХУ-ын хувьд батлан хамгаалах зэвсгийн салбар нь энэ үзэсгэлэнгийн гол зүйл. “Энэ үзэсгэлэнд гадаадын захиалагчиддаа бид оросын байлдааны өндөр чадвартай шинэ үеийн, дэлхийн олон оронд ур чадвараа харуулсан техникүүдээ дэлгэн үзүүлэх болно” гэж "Рособоронэкспорт" компанийн төлөөлөгчдийн тэргүүн, тус компанийн тамгын газрын дарга Сергей Корнев мэдээлсэн байна.
Орос улс Хятад улстай цаашид ч батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа харилцан ашигтай, үр дүнтэй хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хятадуудад зэвсэгт хүчний болон агаарын хүчний зэвсэг техник нийлүүлэхээр хийсэн гэрээнүүдээр харагдаж байгаа юм” гэж Корнев онцолжээ.

0 Сэтгэгдэл