Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хоёрхон см урттай хийл, бүр нано гитар хөгжим байна

Дэлхийн улс орнуудын гар урчууд маш жижигхэн хөгжмийн зэмсэг урласаар ирж. Энд хоёрхон см хийлээс эхлээд хэдхэн мм-ийн босоо ятга, бүр төгөлдөр хуур ч байна.

Хамгийн жижигхэн төгөлдөр хуур


Төгөлдөр хуур гэдэг өөрөө ямар нүсэр хөгжим билээ. Харин “Sega Toys Co” компанийн 2006 онд бүтээсэн төгөлдөр хуур тус бүр дөрвөн мм өргөнтэй 88 товчлууртай. Тэгэхээр энэ төгөлдөр хуур ердөө л дөрвөн см орчим хэмжээтэй.

30 см саксфон

Саксфон хөгжим ямар олон товчлууртай, хэчнээн өнгө дуугардаг билээ дээ. Манай гаригийн хамгийн жижигхэн саксфон ердөө 30 см. Сопрано-саксфон хэдий ийм жижигхэн ч жинэхэн том саксфон шиг дуугарч чадна

Аман хуур

“Хоннер” компанийн өнгөрсөн зууны сүүлээр бүтээсэн “Little Lady” аман хуур манай гариг дээрх хамгийн жижиг аман хуур гэхэд болно. Тавхан см урттай энэ хөгжим дээр хүүхэд хичээллэж ч болно.

Хоёрхон см хийл гэж үү

Хамгийн жижиг хөгжим урлаачид ер бусын жижиг хийл урлах гэж үеийн үед өрсөлдсөөр иржээ. Хятадын урлаач Чен ердөө хоёрхон см урт хийл бүтээсэн байна. Үүний өмнө тэрээр гурван см хийл урлаж байсан гэдэг. Түүний хийлээр ямар ч аялгууг тоглож болдог байна. Оросын Жмеринка хотын иргэн Михаил Маслюк бас ердөө есэн мм-ийн хэмжээтэй хийл бүтээснийг нэг копейкийн мөнгөн дээр тавыг зэрэгцүүлэн тавьж болох гэнэ.


Харин Николай Срядистый гэгч хамгийн жижиг хийл урлаж Маслюкийг гүйцэн түрүүлсэн байна. Түүний хийл Маслюкийнхаас бүр 17 дахин бага, хагас мм хэмжээтэй л гэсэн үг. Хамгийн сонирохолтой нь түүний энэ бичил хийл яг л Страдиварийн хийл шиг 50 эд ангиас бүрддэг гэнэ.

Гэхдээ энэ нь хамгийн жижиг хийлийн дээд амжилт бас биш. Eric Meissner-ийн урлаач 1973 онд 41 мм виоленчиль урласан нь яг л жинхэнэ шигээ.

Хамгийн жижиг баллайка

Оросын өнөө л урлаач Николай Срядистый 40 хэсгээс бүрдэх хамгийн жижги баллайка хөгжим бүтээсэн байна. Хөгжмийн утас нь гэхэд л хүний үснээс 50 дахин нарийн гэж байгаа. Тэгээд ч зогсохгүй хөгжмийнхөө царан дээр намуу тарианы хоёр үр суулгаж нэгэн дээр нь баллайкын мастер тоглооч В.Андреевын хөргийг урлажээ.

Нано гитар

Корнеллийн их сургуулийн нано технологийн тэнхимийн эрдэмтэд зургаан утастай гитар бүтээсэн нь ердөө л хүний цусны эстэй тэнцэх гитар бүтээсэн байдаг. Гитарын хэмжээ ердөө л 50 нанометр. Энэ бол атомын аравны нэгтэй  тэнцэх хэмжээ. Туяаны тусламжтайгаар энэ хөгжим дээр бас тоглож болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан