Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөр монголчууд малын бэлчээрт нь гахайн ферм барихыг эсэргүүцэж байна


БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн нутгийн Сандаг гацааны Хайлаас хотын иргэд малынх нь бэлчээрт хятадын COFCO Group гахайн ферм барьж байгааг эсэргүүцэн, энэ ажлыг зогсоохыг Засгийн газраас шаардан жагссан байна. Энэ хүмүүс барилгын  ажлыг зогсоохоор аравдугаар сарын 21-нээс хойш эхлэн эсэргүүцлээ илэрхийлж гурав хоног жагсч байсан юм.

Иргэд “Эцэг өвгөдөөс бидэнд үлдээсэн газар нутгаа бид хойч үе, хүүхэд ач нартаа үлдээх ёстой”, “Монголчууд эвтэй бол хэзээд хүчтэй” гэсэн уриа лоозон барьсан байна.

“Энэ төсөл нь зөвхөн бидний малаа бэлчээх, амьдрал ахуйд нөлөөлөөд зогсохгүй, хүрээлэн  байгаа орчинд хортой нөлөө үзүүлнэ” гэж малчин Сарнаа хэлсэн байна.
Аравдугаар сарын 17-нд нутгийн 200 гаруй малчин гахайн ферм барьж байгаа барилгын талбайд жагсч, зам хааж эхэлсэн юм.

Нутгийн захиргааныхан жагсагчдын эсрэг тусгай тасгийн 400 гаруй ажилтныг, хэдэн арван машинтай илгээн тэднийг бороохойдож, зарим малчныг баривчлан саатуулсан ч эсэргүүцэл намдахгүй үргэлжилсээр байна.

0 Сэтгэгдэл
HOHI CHINI
батүүл ***** үзэн яддаг ленин сүхбаатар сталин цэдэнбал нар байгаагүй бол манайд ч энэ явдал тохиолдох байлаа
өмхий ***** нар өмхий үнэрэндээ туртай гахай нууд
Хамгийн их уншсан