Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ, Японд урьдчилан цохилт өгнө гэж БНАСАУ заналхийлэв


Өөрийн нь улсын эсрэг өдөөн хатгасаар байх юм бол АНУ болон тэдний холбоотнууд, тухайлбал Японд урьдчилан анхааруулах цохилт өгөх болно гэж БНАСАУ анхааруулжээ. Энэ тухай тус улсын Нам, төрийн хэвлэл “Нодон синмун” сонинд нийтэлснийг мэдээллийн ЦТАК агентлаг  дамжуулсан байна.
“Манай дайснууд биднийг өдөөн хатгасаар байвал улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд БНАСАУ-ын давшилтын цөмйин зэвсэг тэдэнд анхааруулах цохилт өгөхөд бэлэн байна” гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Фэмио Кисида “Япон улс “Умард Солонгосын ард түмний заналт дайсан” хэвээр үлджээ” гэсэн байна.
Өнгөрч байгаа долоо хоногт Кисида хэвлэлийн хурал зарлаж парламентаар  Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдсэн юм. “Энэ асуудлыг шийдвэрлэх талаар хоригийг чангатгах, өргөтгөх зэрэг хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна” гэж сайд хэлжээ.
Сүүлийн үед Умард Солонгост японы эсрэг суртал ухуулгын ажил улам өргөжөөд байгаа юм. Пеньян Токиог милитарзмыг сэргээж байна, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг шүүмжиллээ, Солонгосыг колончилж байх үеийнхээ гэмт хэргийн нөхөн төлбөрийг төлөхгүй байна, Токто арлыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн шүүмжилсээр байгаа юм. “Нодон синмун” сонин “Японы милитарчлах үйл явц бүр аюулын түвшинд хүрлээ” гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан