Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Билл Клинтон нэг илтгэл тавиад гурван сая доллар авдаг байсан

Б.БАДРАЛ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өндөр дээд албанаас буусны дараа янз бүрийн арга хэмжээнд оролцон үг хэлэх, илтгэл тавихдаа төлбөр гэж гурван сая хүртэл ам.доллар авдаг байсан тухай “Wall Street Journal” сонин бичжээ. Энэ мэдээг тус сонин “WikiLeaks” сайтаас авсан аж.

“WikiLeaks” сайтад гарсан мэдээгээр Клинтоны зөвлөх Дан Бэнд нь 2012 оныг хүртэл “Клинтон сан”-д хөрөнгө цуглуулах ажил хийхдээ Билл Клинтоныг илтгэл тавих, үг хэлэх боломж, төлбөрийн талаар тохиролцоо хийсээр ирсэн байна. Тухайлбал, 2011 онд Дан Бэнд нь өөрийн хамтрагчтай нийлэн консалтингийн компани ажиллуулахдаа “Клинтон сан”-д найман сая ам.доллар цуглуулж өгсөн төдийгүй Билл Клинтоныг үг хэлэх, илтгэл тавих болгонд гурван сая ам.доллар авдаг болгосон ашигтай тохиролцоо хийсэн байж.

Арай “бага” шагналтай бусад тохиолдлуудад Билл Клинтон олон зуун мянгаас сая хүртэл ам.доллар авдаг байсан аж. Хамгийн гол нь олон нийтэд туслах зорилгоор байгуулагдсан “Клинтон сан” цуглуулсан асар их хөрөнгөө хувьдаа зарцуулдаг, зориулалтын бусаар үрдэг байсныг “WikiLeaks” ил болгож. Тус сангаас Ерөнхийлөгч ба түүний гэр бүлийн хувийн аялал, зочид буудалд хонох ба амралтад өнгөрүүлэх зардалд ихээхэн хэмжээний мөнгө тусгайлан төсөвлөж үрдэг байсныг дэлгэжээ. “Wall Street Journal” сонины мэдээлж буйгаар үүнтэй төстэй бусад олон баримтыг “WikiLeaks” сайт олон нийтэд ил болгосны улмаас ойрын үед “Клинтон сан”-тай холбоотой Хиллари Клинитоны ба түүний гэр бүлийн хувийн бизнестэй холбоотой асуудал үүсч магадгүй болжээ. Билл Клинтоны төлөөлөгчид энэхүү мэдээнд тайлбар хийхээс татгалзсан. Ер нь, Клинтоны гэр бүлийнхэн “WikiLeaks” сайтыг Оросын даалгавраар нууц мэдээлэл хулгайлсан, тэр мэдээллээ Америкийн эсрэг ашиглаж байна гэж мэдэгдээд, ил болсон мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болно. Америкчуудын дунд явуулсан олон тооны санал асуулгын дүнгээр сонгогчдын олонхи нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоныг дэмжиж байгаа юм. Хиллари Клинтоны нөхөр Билл Клинтон нь 1992-2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийг албыг хашиж байсан. Тэрээр Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа “Клинтон сан” нэртэй буяны байгууллага үүсгэн байгуулсан бөгөөд богино хугацаанд сандаа хоёр тэрбум гаруй ам.доллар цуглуулж чадсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан