Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италид газар хөдөлж хүүхэд хүнд бэртжээ


Хоёр өдрийн өмнө Италийн төв хэсэгт байдаг Марке мужид хоорондоо хоёр цагийн зайтай тус бүр 5,4 ба 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа олон тооны сулавтар дагалдах чичиргээ үүссэн тухай “АGI” агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас нэг хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Мөн газар хөдлөх үеэр Толентино хотын оршин суугч 63 настай хүн зүрхний өвчин сэдэрсний улмаас нас барсан гэжээ.
Газар хөдлөлтийн чичиргээ нь нийслэл Ром орчимд төдийгүй Перужа, Анконе, Фабриано, Пезарод мэдрэгдсэн бөгөөд цөөнгүй барилгад ан цав үүсч, цахилгаан тасалдсан аж.
Энэ оны наймдугаар сард Италийн төв хэсэгт 6,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 279 хүн амиа алдаж, 2500 хүн орон гэргүй болж, хэд хэдэн жижиг хот балгас болж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан