Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрийн шүүх хүчирхийлэл үлдсэн дүрвэгчийг цагаатгажээ



Австрийн шүүх 10 настай жаалыг хүчиндсэн ирак цагаачийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээ австричуудын уур бухимдлыг ихэд хүргэлээ. Ирак цагаачийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байсаар атал Австрийн анхан шатны шүүхээс ногдуулсан зургаан жил хорих ялыг дээд шатны шүүхээс цуцалж, хэрэгтэнг буруугүй гэж үзсэн байна.

Гэмт этгээдийн өмгөөлөгч нь хохирогч жаал хүүг “үгүй, боль” гэж хэлэхийг ирак цагаач хэл сайн мэдэхгүйн улмаас сайн ойлголгүй бэлгийн харилцаанд орсон гэж зүтгэснийг улсын яллагч үгүйсгэж чадаагүй тул цагаачийг суллаж магадгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч жаалын “үгүй” гэхийг ирак цагаач зөвшөөрч байна гэж ойлгосон тул хүчирхийлэл гэж үзэхгүй гэх шийдвэрийг Австрийн шүүхээс гаргажээ.

Дүрвэгсдийг Австрийн нийгэмд иргэншүүлэх хөтөлбөрийн хүрээнд Иракаас ирсэн 20 настай Амир гэгчид 2015 онд Вена хотын усан бассейнд үнэгүй сэлэх эрх өгсөн байна. Гэтэл Амир нь бассейнд сэлж байхдаа 10 настай жаалыг харж хүчирхийлсэн аж. Цагдаа нар түүнийг баричвлахад Амир нь “Иракт үлдсэн эхнэртэйгээ уулзаж чадалгүй олон сар болсон тул сексийн өлсгөлөнд орсон” гэж мэдэгджээ.

Биеийн болон сэтгэл санааны ноцтой гэмтэл авсан хүүг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Иракийн цагаачийг “үгүй” гэж хэлэхийг ойлгоогүй гэсэн шалтгаанаар зургаан жил хорих ялыг хэрэгсэхгүй болгосон ч түүнийг сулласангүй, 2017 онд болох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг харгалзахаар болсон байна.
Амирын өмгөөлөгч нь шүүх энэ хэргийг давтан авч хэлэлцэхдээ түүнийг ердөө 20 настай гэдгийг бодолцоод 6-н жилээс илүү хүнд ял оноох ёсгүй гэж мэдэгдсэн байна. Австрид үүнтэй төстэй хэрэг байнга гарч байдаг тул Амирыг ирак хүн гэдгээр нь илүү хүнд ял оноож болохгүй гэжээ. Давж заалдах шатнаас хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл 15 жил хүртэл хорих ял оноож магадгүй байгаа аж.
Германы өөр сонголт намын гишүүн Хью Бронсон энэ тухайд “Ямар ч өөр соёлоор хүмүүжсэн бай 20 гарсан залуу 10 настай хүүхдийг хүчиндэж болохгүй гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Ямар ч нийгэм, ямар ч соёлд жаахан хүүхдийг хохироож болохгүй гэдгийг мэдэж байх ёстой. Шүүх ийм шийдвэр гаргасандаа ичих ёстой” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан