Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Умард Солонгос: Керри бол Обамагийн дээрэмчдийн бүлэглэлийн танхай этгээд
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Умард Солонгосын дэглэмийг хууль бус гэж хэлснийхээ төлөө БНАСАУ-аас “Керри бол Барак Обамагийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, танхай этгээд” гэсэн нэр хоч авлаа.
АНУ-аас Умард Солонгостой дайсагнан харилцаж байгаа нь алдаа гэж БНАСАУ-ын ГХЯ-ны эх сурвалжаас авснаа тус улсын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон синмун” сонин нийтэлсэн байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч бас АНУ-ын засгийн эрхэнд Барак Обамагийн дээрэмчдийн бүлэглэл байгаа, түүний нэг гишүүн нь улс төрийн танхай этгээд Жон Керри болохоор БНАСАУ-ын төр засгийг хууль ёсны бус хэмээн өдөөн хатгасан үг ярьж байгаа юм гэжээ.
Пеньян бас дэлхийн олон орны хууль ёсны засгийн газрыг эргүүлэн олон мянган хүний хувь заяагаар тоглож байгаа вашингтоны бүлэглэлтэй тооцоо хийх ёстой гэсэн байна.
Керригийн ийм үг нь өөрийнхөө хүчин чадал, ололт амжилтыг дэлхий дахинд харуулж байгаа БНАСАУ-ын хөгжил цэцэглэлд яагаад ч нөлөөлж чадахгүй гэж тус улсын ГХЯ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл