Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фэйсбүүк мэдээ: Пиво ийм бүлээн байх нь зүгээр үү?


2005 онд Грандхаан Айриш паб байгуулагдаад удаагүй байх үед Ганхүү (Шар Айргийн) захирал зааландаа байж байтал гэнэтхэн М-Си-Эс группийн Ерөнхийлөгч Оджаргал орж ирэн сандаргаж.
О.Ж. захирал орчин тойрны тохижилттой нэгд нэгэнгүй танилцаж дуусаад хоол идээд сууж байхад нь Ганхүү захирал пиво санал болгон дайлжээ. Удалгүй босс суудлаасаа босч гарахаар хаалга руу дөхөх замдаа эргэж харан маш уриалгаханаар: -Ганхүү, бүх юм үнэхээр сайн болж. Баяр хүргэе. Ганц асуулт байна. Пиво ийм бүлээн байх нь зүгээр үү? гэж асууж ээ.
О.Ж. захирлын асуудалд үргэлж уур бухимдалгүй, сөргөөр бус асуух хэлбэрээр ханддагийг илэрхийлсэн үүнтэй ижил хэд хэдэн яриа дэлгэрснээс хойш М-Си-Эс группийн захирал болон менежерүүдийн дунд "ЭНЭ ИЙМ БАЙХ НЬ ЗҮГЭЭР ҮҮ?" гэсэн нөхөрсөг асуулт хэлбэрийн зөвлөгөө (шүүмж) МООД-нд оржээ.
Та ч гэсэн хэн нэгэнд зөвлөх зүйл гарвал шууд зааварлахын оронд асуух хэлбэрээр өөрөөр нь бодуулж хандаад үзээрэй. Ингэж чадвал асуудал шийдлийг өөрөө бодож олоход нь туслахаас гадна хүлээн зөвшөөрөл бий болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан