Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урлагийнхан Үндэсний лигт тоглоно


21 аймгийн Үндэсний Супер лигийн тэмцээн ирэх сард Спортын төв ордонд эхэлж, тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, бямба гарагт болно. Зөвхөн эрэгтэй багуудын дунд болох тэмцээнд оролцохоор 17 баг мэдүүлгээ өгч, баруун, зүүн бүст хуваагдсан. Тэгвэл ирэх оны хоёрдугаар сард өндөрлөх тус тэмцээнд урлаг соёлынхон оролцож, тоглохоор болжээ.
Тодруулбал, жүжигчин Э.Цолмонбаяр Архангай аймгийн бүрэлдэхүүнд оролцон тоглох бол жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгаас, “Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч Э.Ууганбаяр Дундговь аймгаас, дуучин Б.Болд Орхон аймгаас, дуучин Б.Батхишиг Ховд аймгийг тус тус төлөөлөн тоглох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан