Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүн байнга худал ярьдгийн шалтгааныг тогтоожээ

Хүнийг байнга худал ярихад хүргэдэг шалтгааныг Британи, Америкийн сэтгэл зүйчид тогтоожээ. Тэд худал хэлэхэд хүргэдэг шалтгааныхаа талаарх судалгааг “Nature Neuroscience” сэтгүүлд нийтэлсэн байна.

Туршилтдаа сайн дурын 80 хүнийг хамруулсан бөгөөд тусгай тоглоом хэлбэрээр явуулжээ. Судлаачид сайн дурынхныг хосоор нь баг болгон хуваахдаа нэгтэй нь урьдчилан үгсэн тохиролцож байж. Тоглоомонд оролцогчийн нэг нь дэлгэцэн дээр харуулсан сав доторх зоосны тоог хэлэх ёстой бол судлаачидтай үгсэн тохиролцсон нь зоосны тоог урьдчилан мэдэж авсан байж. Судлаачидтай үгсэн тохиролцсон оролцогчийн олох ашгийн хэмжээ нь нөгөө оролцогчийн таалгүй үлдээсэн зоос болох ёстой байв. Тоглоомыг хэдий чинээ удаан тоглоно тэр хэмжээгээр судлаачидтай үгсэн тохиролцсон оролцогчоос эсрэг талын оролцогчийг мэхлэх тоо улам нэмэгдэж байжээ. Тоглолтын явцад судлаачид соронзон резонанст томограф ашиглан худал хэлж байгаа хүний тархины үйл ажиллагааг хянаж байж. Ингэхэд хамгийн анх худал хэлж мэхлэх үед өнчин тархины үйл ажиллагаа огцом идэвхжихийг тогтоосон аж. Улмаар тоглоом үргэлжлэхийн хэрээр буюу нэг нь нөгөөгөө улам их мэхлэхийг дагаад өнчин тархины идэвх буурч байсан. Эрдэмтэд үүнийг хүн тогтмол худал хэлэхэд дасан зохицож байгаагийн илрэл гэж үзсэн байна. Хүн ийм замаар тогтмол худал ярих, хүчирхийлэлд үйлдэхэд дасан зохицдог гэж эрдэмтэд үзжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан