Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайн улирал өндөрлөж футзалын шинэхэн улирал нээлтээ хийх гэж байгаатай холбоотойгоор, тус холбоо орон нутагт шүүгчийн сургалт явуулжээ. Завхан аймгийн төвд ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс нараар удирдуулсан футзалын дүрмийн мэдлэг олгох, шүүгч бэлтгэн гаргах зорилготой сургалт нь эхэлсэн байна. Сургалтад тус аймгийн 11 сумын багш нар хамрагдаж 11, 13 хүртэлх насныхны тэмцээнийг шүүх эрхтэй болжээ. Шинэхэн шүүгч нарыг анхных нь тэмцээн дээр ажиллахад зааварлагч багш Д.Түмэнбаяр, ерөнхий шүүгч Ч.Жавхлантөгс нар туслах юм байна. Харин багш нар “Сурсан мэдсэнээ шавь нартаа зааж, цааш түгээснээр хөлбөмбөгийн спортыг олон нийтэд цэвэр шударгаар таниулах учиртайг” сургалт зохион байгуулагч мэргэжилтнүүд ярьж байв.