Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Twitter” цомхотгол хийнэ

“Twitter” компани нийт ажилтнуудынхаа найман хувийг халж, ээлжит цомхотгол явуулахаар төлөвлөсөн тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж байгаагаар энэ удаагийн цомхотголд 300 орчим ажилтан хамрагдах тухай яригдсан ч эцсийн шийдвэр гаргаагүй тул тоонд өөрчлөлт орж магадгүй аж. “Twitter” компанийн энэ оны гуравдугаар улирлын  санхүүгийн тайланг олон нийтэд танилцуулахаас өмнө цомхотгол явагдах тухай албан ёсоор зарлах нь. Жилийн өмнө “Twitter”-ийн удирдлага солигдож, “Twitter”-ийг бүтээгч Жек Дорси компаниа удирдахаар болсны дараа үүнтэй төстэй цомхотгол болж 300 гаруй хүнийг ажлаас нь халж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан