Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд оросын Буриадын гаальд сард 150 сая рублийн орлого оруулж байна


Энэ өдрүүдэд Оросын гаалчид ажил мэргэжлийнхээ баярыг тэмдэглэж байгаа юм байна. Орос-Монголын хилийн Хиагт буюу манай Алтанбулагийн хилийн боомтынхон энэ өдөр өөрсдийн ажлынхаа тухай тоо баримтыг arigus-tv.ru сайтад дэлгэжээ.

Энэ дотор боомтоор гурван минут тутамд нэг автомашин, цаг тутам 113 хүн нэвтэрч байна гээд Орос, Монгол хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хилээр зорчигсдын тоо 2,5 дахин нэмэгдсэн гэжээ. Чухамдаа энэ зорчигчдын дийлэнх нь ер нь бараг бүгдээрээ монголчууд байгаа нь нууц биш.

Өөр нэг сонирхолтой баримт бол Хиагтын хилийн боомт татвар хураамжаас сар тутам 150 сая рубль олж, оны эхний есөн сард ОХУ-ын төсөвт 1,5 тэрбум рублийн орлого оруулсан гэжээ.

Оны эхнээс Хиагтын боомтоор хууль бус бараа бүтээгдхүүн нэвтрүүлэх гэсэн 21 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан