Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Порошенко Орос руу шууд дайрах санал дэвшүүллээ


Украины ерөнхийлөгч Петр Порошенко Украины зүүн бүс нутагт гал зогсоох тухай Минскийн хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжиж чадахгүй байгааг шийдвэрлэх өөр хувилбар дэвшүүлсэн байна. Тэрээр үйл явдлыг зохицуулах хоёр хувилбар байна гээд үүндээ нэгдүгээрт мөргөлдөөнийг цэргийн замаар шийдвэрлэх, хоёрдугаарт Орос руу шууд дайрах гэснийг УНИАН хэвлэл дамжуулжээ.
“Минскийн хэлэлцээрийг өөрчлөх санал хэн дэвшүүлж байна, тэгвэл хоёр өөр хувилбар байна. Мөргөлдөөнийг цэргийн замаар шийдвэрлэх, эсвэл ОХУ-руу шууд дайрах” гэж Порошенко хэлээд “Цэргийн төсөв боломжоо харьцуулж үзэх хэрэгтэй”, “учрах хохирлын төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй” гэсэн байна.
Порошенко бас Минскинй хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд одоохондоо ганцхан энхийн зам л байна гэжээ. Энэ хэлэлцээрээс Украин гарах юм бол барууныхан Орост тавьсан хоригоо чөлөөлнө. Тэгээд Донбассын асуудлаар Киев гадаадын ямар нэг түнштэй хаалттай яриа хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг Порошенко няцаажээ.
Энэ сарын 19-нд Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины тэргүүн Петр Порошенко дөрөв Берлинд уулзаж “Нормандын дөрвөл” хэлэлцээр хийсэн, эндээс  украины Донбасст Европын хамтын нийгэмлэгийн энхийг сахиулах зэвсэгт хүчин оруулах хэрэгтэй юм байна гэсэн гаргалгаанд хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан