Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 35 мянган хүн хоригдож байна

Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлоготой холбоотой гэж сэжиглэгдэн хоригдож байгаа хүний тоо 35 мянгад хүрсэн байна. Энэ тухай Туркийн Хууль зүйн сайд Беких Боздаг  мэдэгджээ. Үүнээс гадна 82 мянган сэжигтнийг мөрдөн байцааж, 4000 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Есдүгээр сарын сүүлээр Туркийн эрх баригчид бүтэлтгүйтсэн төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 32 мянган хүнийг хорьж, 70 мянган хүнийг мөрдөн байцааж байгаа тухай мэдээлж байв. Иймд сар гаруйхны дотор мөрдөн байцаагдаж, хоригдож байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна.
Долоодугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа эрх баригчид Туркт гурван сарын хугацаатай онц байдал тогтоон 100 мянга гаруй цэргийн албан хаагч, албан тушаалтан, цагдаа, шүүгчдийг ажлаас нь халсан байдаг. Аравдугаар сард онц байдлыг дараа жилийн нэгдүгээр сар хүртэл сунгасан. Туркийн эрх баригчид 1999 оноос хойш АНУ-д амьдарч байгаа исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж буруутгадаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан