Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Эрдэмтэд Бермудын гурвалжны нууцыг тайллаа
Америкийн эрдэмтэд Бермудын гурвалжны нууцыг тайлсан байна. Атлантын далайд АНУ-ын Флорида муж, Пуэрто-Рико болон Бермудын арлуудын дунд байрладаг 500 мянга орчим хавтгай дөрвөлжин км энэ талбайд хөлөг онгоц, нисэх онгоц алга болдог тайлагдашгүй ослууд байнга гардаг юм.
Колорадогийн их сургуулийн эрдэмтэн цаг уурч Стив Миллер далайн энэ хэсэгт цаг уурын гаж үзэгдэл байна гээд тэнгэрт зургаан талт сонин үүл хуралдаж байгааг хиймэл дагуулаас авсан зурагнуудаас олж нээснээ мэдэгджээ. Гэхдээ энэ нь байгалийн ямар үзэгдэл болохыг тайлж чадаагүй ч агаарын бичил урсгалын нөлөөллөөр бүрэлдэж байж болох юм гэж үзэж байгаа гэнэ. Энэ үүлний нөлөөллийг эрдэмтэд бөмбөг тэсрэхтэй зүйрлэж байна.
Энэ сонин үүл салхины асар хүчтэй урсгал үүсгэж, тэр нь далайн мандал дээр 40 метр өндөртэй давалгаа үүсгэн тэнд байгаа бүхнийг хаман авдаг гэж тайлбарлажээ. Үүний зэрэгцээ үүл мөн маш их хүчтэй салхины эргэлт үүсгэснээр нисэх онгоцууд ч үүнд өртөн сураггүй алга болдог гэж эрдэмтдийн тайлбарласныг Радио Business FM дамжуулжээ.
Үүний өмнө 2012 онд Австралийн эрдэмтэд Бермудын гурвалжинд болоод байгаа ослууд нь байглийн метан хийнээс болж байгаа гэсэн дүгнэлт гаргаж байсан юм. Тэд эндхийн далайн ёроолоос метан хий ялгарч байгаа асар том орд олоод энэ нь далайн ёроолдоо том том үүл буюу хийн хөөс үүсгэж байна. Энэ нь нэмэгдсээр далайн мандалд гарч ирэн тэсэрч байгаа, улмаар агаарт дэгдэн хөөрч нисэх онгоцуудад аюул учруулдаг гэж тайлбарласан юм.
Бермудын гурвалжинд нийтдээ 100 гаруй хөлөг онгоц болон нисэх онгоц сураггүй алга болсон юм.
Улс орнууд дайтаж б.хын оронд спортоор болон байгалийн энэ мэтийн гаыхамшгийг тайлж өрсөлдөж б.маар юм.Зургаас нь их сайн ойлгосонгүй.

0 Сэтгэгдэл
Fg
Atlantiin dalaid baidag biluu nomhon dalaid austrakias baruun hoish baidag bzdrr ?
2016.10.25
2016.10.25