Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эргэн ирдэг төхөөрөмж Сар руу хөөргөнө


Б.БАДРАЛ

БНХАУ буцаж ирдэг судалгааны төхөөрөмжийг 2017 онд Сар руу хөөргөхөөр болсон тухай Сарыг судлах Хятадын үндэсний төслийн удирдагч Оуян Зыюань мэдэгдсэн байна. “Чанъэ-5” гэж нэрлэсэн судалгааны төхөөрөмж нь Саран дээр газардан хөрсний дээж аваад Дэлхий дээр буцаж ирэх ёстой. Ингээд зогсохгүй “Чанъэ-4” төхөөрөмжийг 2018 онд Сар руу хөөргөн түүхэнд анх удаа Сарны эсрэг талд буулгах төлөвлөгөөтэй байгаа аж.
БНХАУ нь 2007 онд анх удаа Сар руу судалгааны хиймэл дагуул хөргөж байсан бол 2013 онд Сарнаа явагч төхөөрөмж буулган судалгааны ажил явуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан