Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 дүгээр давхраас унасан бүсгүй азаар амьд үлджээ

ОХУ-ын нийслэл Москва хотод 19 настай  бүсгүй өнгөрсөн даваа гарагт 11 дүгээр давхраас унаад азаар амьд үлдлээ гэж телевизийн “360” суваг мэдээлсэн байна. Балаклавскийн өргөн чөлөөн дэх өндөр барилгын дээд давхраас унасан бүсгүй байшингийн дэргэдэх зогсоол дээр байсан Volkswagen машин дээр унах үеэр дохиолол нь дуугарснаар хүмүүс Онцгой байдлын алба, түргэн тусламж дуудсан байна.
                 
Байшингаас унасан бүсгүйн хөрш нь өмнөх өдөр нь бүсгүй найз залуутайгаа муудалцан чанга чангаар маргалдаж байсан гэж мэдүүлжээ.
Одоо хууль сахиулагчид бүсгүйн барилгаас унасан шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байгаа юм байна.
Бүсгүй одоо сэхээн амьдруулахад, биеийн байдал нь хүндэвтэр байна гэж эмч нар мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан