Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлийн шоронгийн хоригдлууд хоёр ч нөхрөө алаад идчихэж


Венесуэлийн шоронд бослого гарч энэ тэмцэл нэг сар хэртэй үргэлжлэх үеэр эндхийн  хоригдлууд хоёр ч хоригдлыг зэрлэгээр хөнөөн махыг нь идсэн хэрэг гарчээ хэмээн The Independent хэвлэл мэдээлжээ.

Энэ талаар амь алдсан нэг хоригдлын эцэг Хуан Карлос Херрара нь сэтгүүлчдэд яриа өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрээр энэ аймшигт явдлыг нүдээр үзсэн нэгнээс сонссоноо хэлжээ. Гэрчийн хэлснээр бол 40 хүн хоёр хоригдол руу нэгэн зэрэг дайрч зодож алаад цусыг нь юүлэхийн тулд дүүжлээд дараа нь махыг нь хэсэг хэсэг болгон хооллосон гэнэ. Хоригдлууд амиа алдагчийн махыг нь зөөллөхийн тулд алхаар зодож давтсан гэжээ.

Венесуэлийн Засан хүмүүжүүлэх яам ч эмх замбараагүй байдлын үеэр хоёр хоригдол сураггүй алга болсон гэдгийг баталсан ч албаны нэг хүн хоригдлууд махыг нь идсэн гэдгийг няцаасан байна.

Венесуэлийн шоронд хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэн албаны мэдээгээр 120 орчим хоригдол байсан гэсэн ч үнэн хэрэгтээ 350 хүн байсан нь үймээн гаргаж, хоёр ч хянагч, энд ирсэн найман хүнийг барьцаалсан хэрэг гарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан