Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Уранцэцэг маргааш Абу Дабиг зорино


Олон Улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит Гранд Слам тэмцээн болно. Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас энэ удаад 2013 оны дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг ганцаараа өрсөлдөх юм. Тэрээр эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаад маргааш Абу Дабиг зорино. Түүний жинд ОУХМ олимпын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа нарын шилдгүүд хүч үзэх аж.  Тэмцээнийг манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат урилгаар шүүн явуулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
amjilt husie
amjilt husie
Хамгийн их уншсан