Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Баярсайхан: Монголд үйлдвэрлэсэн “00”-ын цаас чанаргүй гээд гадаадынхыг сонгох нь ам.доллараар бөгсөө арчсантай адил


Т.ЖАНЦАН

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай тус салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засгийн хямрал гүнзгийрч, иргэдийн худалдан авах чадвар, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, борлуулалт муудсан. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хямралыг хэрхэн сөрж байна вэ?
-Дэлхий нийтээрээ л эдийн засгийн хямралд өртөж байна. Харин хямрал гэвэл их олон зүйлийн тухай ярих болно. Монголчууд өнгөрсөн 26 жилийн хугацаанд чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжүүлж ирсэн. Энэ хугацаанд бид дотоодын үйлдвэрлэлээ устгасан.  Мэдээж, хэвийн ажиллаж байсан үйлдвэрүүдээ хувьчилсан нь гол нөлөө үзүүлсэн юм. Тэгээд сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ, дэмжинэ гэж их ярилаа. Гэвч өнөөдөр Монгол Улсад “Эрдэнэт”-ийг эс тооцвол үйлдвэрлэл алга гэж хэлж болно. Урд нь том том үйлдвэр байсан. Тухайлбал, арьс, ширээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Жилд доод тал нь  280 мянган нэхий дээл үйлдвэрлэж хуучнаар ЗХУ-д  экспортолж байсан түүхтэй.  Мөн монголчууд жилд дөрвөн сая орчим гутал үйлдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр ийм далайцтай том үйлдвэрлэл алга.
Бас түүхий эд бэлтгэлийн том сүлжээ байсныг ч устгасан. Монгол Улсын бүх түүхий эдийг хятадууд зохицуулж байна.   Жишээ нь, арьс шир, ноос, ноолуур, жонш, төмрийн хүдэр гээд бүх түүхий эд урд хөршийн гарт орсныг хүн бүр мэднэ. Дотоодын үйлдвэрлэгчид жилд гарч буй ноос, ноолуур, арьс ширнийхээ 20-30 хувийг л худалдан авдаг. Хятадууд монголчуудын гэрийн үүдэнд нь суучихаад үнэд хүрч болох бүх зүйлийг нь дураараа, өөрийн хүссэнээр хамж байна. Бүх түүхий эдээ хямд үнээр бусдад өгч тэд л мэднэ гээд хараад суудаг Монгол шиг орон өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм.  Энэ бол бидний хямарч байгаа гол шалтгаан. Үүнийг цэгцлэх төрийн бодлого хэрэгтэй. Хамгийн гол нь Монголын төр үйлдвэрлэлээ дэмждэггүй нь гол хямрал юм.

-Тэгэхээр та монголчууд бид үйлдвэрлэж чадахгүй болсон. Түүхий эдээ бусдад үнэгүй шахам өгч байгаа нь хямрал гэж хэлэх гээд байнаа даа?
-Тэгж хэлж болно. Бид түүхий эдээ Хятадад өгчихөөд эргүүлээд арьс ширэн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолдог. Тэгэхдээ  таван хувийн татвар авч байна. Гэтэл Монголын үйлдвэрлэгчид Хятад, Орос гээд хоёр хөршдөө бараа бүтээгдэхүүнээ экспортлох гэхээр 30-40 хувийн татвар тэдэнд төлөх болдог. Шударга биш байгаа биз дээ. Энэ бол хямралын бас нэг шалтгаан. Нөгөө талаас нь харвал Монголын төр тогтворгүй байна. Төрийн залгамж халаа гэж байхгүй. Монголчууд өнөөдөр дөр­вөн жилийн давтамжтай сонгуулиар л ажил амьдралаа зохицуулдаг боллоо гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Сонгуулиар нэг Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газрын хийснийг үгүйсгээд шинээр эхэлдэг. Энэ нь дараагийн дөрвөн жил дахиад л үргэлжилнэ. Ийм байдал сүүлийн 20 гаруй жил давтагдаж, Монгол Улс  цасанд сууж хий эргэсэн машин шиг л боллоо. Үүнийг л жинхэнэ хямрал гэж хэлэх ёстой.Өнөөдөр аль ч салбарын үйлдвэрлэгчид дор бүрнээ л санал, санаачлага гарган өөрсдийн чадлаар зүтгэж байгаа. Жишээ нь асар их хэмжээний эсгий хийгээд Хятадад экспортолж чадна. Малын гаралтай түүхий эдээр өөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч болно. Даанч нөгөө  өндөр татвар бүгдийг нь хаадаг. Энэ харамсалтай байдлыг төр засаг өөрчлөх шаардлага, цаг үе ирснийг Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Монголын түүхий эдийг худалдан аваад гаргаж байгаа компаниуд Хүн амын орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нийгмийн даатгал төлдөггүй. Мөн малын гаралтай түүхий эд худалдан авч борлуулсны татвар ч төлөхгүй. Харин дотоодын үйлдвэрлэгчид бүх төрлийн татвар, хураамж төлнө. Төр бодлогын энэ алдаагаа засахгүй бол энэ хямрал цаашид үргэлжилсээр л байна.

-Таны ярианаас үзвэл бид үйлдвэрлэгчээс түүхий эд бэлтгэгч рүү ухарсан гэж ойлгож болох нь?
-Тийм. Бид энэ ухралтыг 1990-ээд оны дундуур хийсэн. Тухайн үед хувьчилсан үйлдвэрүүд зориулалтаараа ажилласангүй. Маш цөөхөн нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь гутлын үйлдвэрийг аваад үз. Импортын барааны дэлгүүр л болсон. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байна гэдэг олсон хэдэн төгрөгөө гадагш алдаж байгаа хэрэг. Эдийн засгийн хувьд харилцан тэгш эрхтэй байх зарчимыг баримтлахгүй л бол Монгол Улс үеийн үед  бусдын хараат, түүхий эд бэлтгэгч, хямралтай хэвээр байх болно. Энэ эрх тэгш, харилцаа нь дотоод, гадаад зах зээлд шийдвэрлэх ёстой гол асуудал болсон шүү дээ. Монгол Улс шиг дотоодын үйлдвэрлэлээ боомилж өргөн хэрэглээний бараа, хоол хүнсээ ганзагын наймаагаар зөөдөг орон дэлхийд байхгүй. Жишээ нь, Сингапурыг аваад үзье. Тус улсад манайх шиг хэрэгтэй, хэрэггүй олон яам, тамгын газар байхгүй. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь яамны үүрэг гүйцэтгэдэг. Түүнийхээ дэргэд их дээд сургууль нь байж боловсон хүчин, үйлдвэрлэл, худалдааны асуудлаа шийддэг. Товчхон хэлбэл бүх асуудлыг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр шийдэж байна. Би манай улс тэг ингэ гээд зааж зааварлаад шүүмжлээд байгаа юм биш. Хамгийн гол нь бид ямар байдалтай байна вэ гэдгээ л тунгаан бодож зөв шийдвэр гаргах ёстой. Эхний ээлжинд бид хавтгайрсан улс төржилт, түүний гол үндэс болсон сонгуулийн системээс салах хэрэгтэй гэж би боддог. Хар л даа. Монголчууд маань сонгуульд өрсөлдөж ажлын байртай болдог системд орчихож. Ингэж л харагдаж байна. Хэн нэгэн нь Иргэдийн хурлын төлөөлөгч болчихвол даргын зөөлөн суудлаас эхлээд олон ажлын байрны үүд хаалга нээгддэг болсон байна. Ийм хачин тогтолцооноос л салах хэрэгтэй гээд буй юм.

-Монгол Улс өнөөдөр түүхий эд бэлтгэгч орон гэдэг нь тодорхой. Тэгвэл бэлтгэж байгаа түүхий эд тэр дундаа арьс ширний ямар ямар хэмжээнд байна вэ?
-Өнөөдөр бидний бэлтгэж байгаа үхрийн ширний 40 хувь нь цоорхой ирдэг. Ингээд үнэгүйддэг. Монголд нядлаж буй нийт малын 90 гаруй хувийг хээрийн бойгоор бэлтгэдэг. Хэн дуртай нь таарсан жалгандаа мал нядлаад аль ч зах дээр аваачаад зарж болдог. Ийм замбараагүй явдал нь түүхий эдээ үнэгүйдүүлж байна. Үүнээс гадна стандартын шаардлага хангасан мал цөөн. Малчид малдаа ариутгал, туулгалт хийлгэдэггүй.  Тэгэхээр хонины нэхийний 60 хувь нь хачиг, хувалз, хамууны, 10 гаруй хувь нь шивээний сорвитой байна. Бас зуны улиралд өлөнг нэхийнд нь боох явдал түгээмэл. Энэ бүгд нь түүхий эдээ үнэгүйдүүлдэг. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн хийх дорвитой үйлдвэргүй тул монголчуудын бүтээсэн баялаг гадагшаа л гарч байна. Энгийн жишээ аваад үзье.  Хятадын Гуанжоугаас жилд гурван сая гутал авахад  л хамаг мөнгөө зарцуулдаг гэж хэлж болно. Гутал нэг бүрийг 30 ам.доллараар худалдан авна гээд бодъё. Ингээд 90 сая ам.доллар болно. Ийм нөхцөлд монголчууд бид хямраад сууж байхаас өөр яахав дээ.

-Арьс, ширэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг хэ­дэн үйлдвэр байна. Тэд­ний эргэлтийн хөрөнгө санхүүгийн байдал өнөөдөр ямар байгаа вэ?
-Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  100 гаруй жижиг дунд үйлдвэр бий. Тэдний олонхи нь  гутал, цүнх, савхин дээл, хүрэм, нэхий дээл үйлдвэрлэдэг. Мөн боловсруулах үйлдвэр 30 орчим бий. Үүний 26 нь арьс, ширийг гүн боловсруулдаг. Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 50 гаруй нь Засгийн газраас бондын зээл авсан. Нэг нь ч зээлээр машин тэрэг авч тансаглаагүй. Аль болох хэмнэж зориулалтаар нь ашигласан. Энэ мөнгөний 30 хувийг тоног төхөөрөмж, үлдсэн 70 хувийг нь эргэлтийн хөрөнгөд ашиглах учиртай. Манай холбооноос арьс ширэн, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж эхэлснээс хойш 10 жил өнгөрсөн. Энэ хугацаанд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, хаяг шошго гээд олон зүйлд анхаарч ирсэн. Тухайлбал, үйлдвэрлэсэн гутлынхаа уланд компанийхаа нэр, таних тэмдэг тавьдаг боллоо. Өмдний тэлээ хайрцаг савтай болж. Мөн цүнх, бээлий үйлдвэрлэгчид бие биенийхээ хэв загвар, стилийг давтахгүй өөр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бол амжилт. Мөн Голланд, Испани, Турк, Итали гээд олон оронтой хамтарч ажилладаг. Ази тивд л гэхэд Япон, Вьетнамын зах зээлд бага ч атугай бүтээгдэхүүн гаргаж байна. Мөн Солонгос, Хятадад боловсруулсан арьс экспортолж эхэлсэн.

-Эрх баригчид бондын өр хэцүүдлээ. Энэ өрийг төлөх гэж Монгол Улс дампуурах нь гэж байна. Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэр авсан зээлээ хуваарийн дагуу эргэн төлж чадаж байна уу?
-Манай салбараас 50 гаруй аж ахуйн нэгж 90 гаруй тэрбум  төгрөгийн зээлийг 2014 оны есдүгээр сараас эхэлж авсан. Үндсэн зээл болоод хүүг нь төлөөд явж байна. Гэсэн ч бондын зээлийг үр ашигтай байлгах дэд бүтцийг бодлогоор бий болгохгүй бол хүндэрнэ. Учир нь өмнөх Засгийн газрын үед зөгийн бал, үхрийн мах, цемент, ажлын гутлын импортод татвар тогтоосон. Үүнийгээ л үргэлжлүүлэх ёстой. Энэ бол сайн зүйл. Өөрөөр хэлбэл экспорт хийхээс илүүтэй импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй юм. Дотооддоо том тоглогч болвол гадаад зах зээлд гарахад хялбар. Дахин хэлэхэд хөрөнгө мөнгө, хөнгөлөлттэй зээлээс илүүтэй  гадаад, дотоод зах зээлд эрх тэгш байдал, шударга өрсөлдөх нөхцөлийг нь төр хангаад өгөөсэй гэж үйлдвэрлэгчид хүсч байна даа.

-Монголчууд гадаадын бараа илүү чанартай. Тэр энэ бреэнд гэж ярьдаг. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар үнэ­хээр гологдохоор байна уу?
-Хүн төрөлхтөн аж үйлдвэрлэл хөгжүүлээд хоёр зуун болж байгаа. Монголчууд 1934 оноос эхэлсэн. 1990-ээд оны дунд үеэс байхгүй болсон. Одоо эргээд сэргэж байна. Бид туулах замаа л туулж явна. Монгол бараа чанаргүй гээд импортынхыг аваад байвал манай улсад үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй. Монголд үйлдвэрлэсэн 00-ын цаас чанаргүй гээд гадаадынхыг сонгоод байж таарахгүй. Тэгвэл бид ам.доллараар л бөгсөө арчаад байна гэсэн үг. Манай үйлдвэрлэгчдэд алдаа оноо байлгүй яахав. Хамгийн гол нь Монгол үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авах тусам чанар дээшлэнэ. Манай үйлдвэрлэгчдийн бүтээг­­дэхүүний чанар сайжирч байгаа.

-Арьс ширний үйлд­вэрүүд байгаль орчинд халтай байна. Туул голыг бохирдууллаа гэсэн шүүмж­лэл бий. Та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би нэг зүйл хэлье. Арьс ширний үйлдвэр Туул голд усаа шууд хаядаг 15 мм-ийн хоолой ч байхгүй. Урьдчилан цэвэрлэх байгууламжаар цэвэрлэдэг. Дараа нь, Төв цэвэрлэх байгууламжаар цэвэрлэж байгаа. Яг өнөөд­рийн байдлаар хөндлөнгийн экспертээр  арьс ширний үйлдвэрийн хэрэглэдэг хи­мийн ямар бодис яаж бохирдуулсан талаар судалгаа шинжилгээ хийлгэж тогтоосон зүйл байхгүй. Энэ бол улс төржүүлсэн хандлага. Бондын хөнгөлөлтэй зээл авснаас хойш Хятадаас авдаг химийн бодисын хэрэглээ буурсан. Европын байгаль экологид сөрөг нөлөө багатай гэсэн химийн материалыг манайхан хэрэглэж байна. Арьс ширийг зөвхөн хагас боловсруулдаг байсан бол үйлдвэрлэлээ ахиулж бүрэн боловсруулдаг боллоо. Тэгэхээр байгаль экологид нөлөөлөх сөрөг тал нь буурсан юм. Нэг харамсалтай зүйл бий. Арьс ширний үйлдвэрлэл үйлдвэр технологийн паркаар хөгждөг онцлогтой. Гэтэл манай улсад үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил гацчихсан. Энэ нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байд­лаас шалтгаалж байгаа юм. Арьс шир боловс­руулах үйлдвэрлэлд эрдэм шинжилгээний байгуул­лагуу­дын үүрэг ч үгүйлэг­­дэж байгаа. Арьс шир­ний үйлдвэрлэгч бид Улаан­баатараас нүүмээр байна. Үйлдвэрлэл техноло­гийн парктай болвол арьс, шир боловсруулахаас гадна асар олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Тухайлбал, хаягдлаа боловсруулна, цавуу хийнэ. Одоо цавуу хийгээд эхэлсэн. Мөн саван, желатин, каллоген, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үүний төлөө л зүтгэх учиртай юм. Түүнээс биш арьс шир боловсруулах үйлдвэр Туул голыг бохирдуулдаг гэсэн нүдээр харвал тэгэж л харагдана.  Арьс шир бол хэдэн арван тэрбум ам.доллар олж ирдэг Монгол Улсын хөгжлийн тулгуур гэж харж дэмжих учиртай эдийн засгийн салбар.

-Өнгөрсөн зун арьс, шир үнэгүйдэж, хэн ч тоохгүй хог новш болж хувирсан. Одоо ч үнэ хямд хэвээр байна. Энэ үед түүхий эдээ нөөцөлж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж хэр байгаа вэ?
-Би 100 ширхэг хонины нэхийг 300 төгрөгөөр худалдан авлаа гэж бодъё. Түүнийгээ боловсруулахад өртөг шингэнэ. Гэтэл 20 ширхэг нь шаардлага хангаж, 80 нь гологдол болдог. Би манай бэлтгэж буй арьс шир асар их гэмтэлтэй байдаг гэж дээр хэлсэн. Тэр гэмтэл нь түүхий эд байхдаа мэдэгддэггүй. Боловсруулсны дараа тодорч гарч ирдэг. Одоо боловсруулах үйлдвэрүүдэд 1.5 сая ширхэг гологдол арьс, шир бий. Тэгэхээр бэлтгэж байгаа түүхий эдээ чанаржуулах асуу­дал монголчууд бидэнд тулгарсаар байна. Малчид хариуцлагатай болох ёстой. Эрүүл саруул мал илүү их үр шим ашиг орлого өгдөг гэдгийг ухаарах цаг нь ирсэн. Мал нь эрүүл бол түүхий эд нь үнэд орно. Тэгэхээр өнөөдөр түүхий эд үнэгүй, хямд байна гээд худалдан аваад нөөцлөөд байвал хог л цуглуулна                  гэсэн үг.

0 Сэтгэгдэл
ЭМЭЭЛТИЙН АРЬС ШИРНИЙ ПАРК ГЭЭД УЛСААС ГАЗРЫГ ӨГЧӨӨД БАЙХАД ГОМДОЛЛООД СУУГААД БАЙДАГ ЧИНЬ БУРУУ. ТӨР ХЯМД ЦАХИЛГААНААР НАЙДВАРТАЙ ХАНГАЖ БАЙЖ ДОТООДЫН ҮЙЛДВЭР ХӨГЖИНӨ ГЭТЭЛ МӨНГӨӨ ТҮҮНДЭЭ ЗАРЦУУЛАХГҮЙ ЗЭЭЛ ӨГДӨГ НЬ БУРУУ АСУУДАЛ. ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАХИЛГААН ИМПОРТЛОХОО БОЛИООООООО
Хүн болгон энэ хүн шиг бодож сэтгэж ажиллавал болж байнаа? Би гэхэд японы 00 цаас авдаг байсан одоо болино! Зөвхөн монголынхоо 00 цаасыг авч баядаа Чанар муухан байдаг ч болоод л байдаг шүү дээ
Дотоодын зөгийн бал гэхэд л Герман зөгийн балнаас хамаагүй илүү үнэтэй байдаг. Ингээд би герман зөгийн бал авах сонголт хийдэг.
Тэгээд чанартай цаас үйлдвэрлээч дээ!Монгол гэхээр ногоо нь ч үнэтэй, үйлдвэрлэсэн бараа нь хоцрогдсон загвартай байхад яах болж байна аа??? Эрээний гар үйлдвэрийнхнээс дор юм хийж байгаагаа юу гэх гээд байна???
Эд нар өөрсдөө хятадаас хямдхан цаас оруулж ирчихээд Монголдоо дамлаж зардагаа юу гэх бол. Ялгаагүй бид ноён доллараар бөгсөө арчиж байгаа.
tegwel chanartai yum hiildee
АМ ДОЛЛАРААР БӨГСӨӨ АРЧИХГҮЙ ГЭВЭЛ МОНГОЛ МӨНГӨӨР АРЧ ГЭЖ БАЙНА ЦААШИЛБАЛ МОНГОЛ ЦААСААР АРЧ ГЭЖ БАЙНА . тЭГВЭЛ ЭНЭ ЧИНЬ ҮНЭГҮЙ ЮМУУ. ТЭГВЭЛ ХАМАА АЛГА тЭГЭХЭЭР ҮНЭТЭЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ҮНЭТЭЙ ҮНЭТЭЙ ДЭЭ ДОЛЛАРООС ҮНЭТЭЙ БАЙГАА УЧРААС ДОЛЛРООР АРЧИДАА.
ene baagii ooroo italy gutal omsoj baigaa shuu de
Монгол 00-ийн цаас цоороод хуруу нөгөө нүх рүү ороод байнааа.. яаахууу
Tuuhii ed chin unegui bhad l yavahgui yumaa undesnii uildverlegchid. 00 iin tsaasaa sain hii l dee bitgii hog tulgaad shahaad bai l daa. Bas unee buulga. Shudarga ursuld bidnii gadnaas avah yumand undur tatvar noogduulah geed bai
МАЛ МИНЬ ЧИ ӨӨРИЙНХӨӨ ӨГЗӨГӨӨ ХОРООРОО АРЧ БУСАД НЬ ЭРҮҮЛ ӨГЗӨГТӨЙ БАЙХЫГ ХҮСЭХ НЬ ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНА АА.МАЛ АА
UGAASAA OO TSAASAA HIIJ CHADAHGUI L BGAA SH DEE. MEDEEJ GADNII TSAAS ILUU BGAA L BHGUI YU.TEGEHLEER BOGSOO ARCHIJ L TAARAA. HARIN TANAIH JILD HEDEN BAITSAA IDDEG VE BAYARSAIKHAA!!!!!!!!!!!!!!!
үйлдвэрүүдийг хувьчлаад өрсөлдөөд хөгжинө гэж шаацгаасан. одоо хар даа. эрдэнэтийг хувьчлана гэж хуцацгаагаад байгаа улс төрчид үхэж далд ороосой.
mongold uildverlev - bid bugdiig ni hereglej bolno. bidnii heregleenii shaardlaga hangahgui zuils ih baigaa shu de. yahav heregleed l demjeed baiya getel ted chine saijrahgui baival bid yah yum be. ted amidrah sonirholtoi bol saijiruul buh zuilee. ter tehnolgio hudaldaj av. or tavi. tegeed l saijir. bid bugdiig ni hereglene zovhon made in mongolia g heregleh bolno
hun uurt heregtei heregtseeteig ni l hereglene shuu de.ternees dollaroor archij bna gej bodood muu hiisen tsaasaar archaad baihuu.zeelee zuw yumand hiihgvi de
ийм юмнуудад яах гэж зээл энэ тэр өгдөг байна аа төлж чадах ч үгүй тэгээд ч хэнд ч хэрэггүй хог
Хамгийн их уншсан