Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүжгийн спортын “А” зэрэглэлийн шүүгч сургалт явуулна

Монголын бүжгийн спортын холбоо, “G-M” бүжгийн спортын клубээс анх удаа Улаанбаатар хотод бүжгийн спортын олон улсын сургалт зохион байгуулах болжээ. Дэлхийн бүжгийн спортын холбооны “Бүжгийн спортын академи”-ийн удирдлага дор зохион байгуулагдах тус сургалт дасгалжуулагчийн техникийн шалгалт, тамирчдын групп гэсэн хэсгээс бүрдэх аж. Сургалт ирэх сарын 3-наас эхлэх бөгөөд Дэлхийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шалгагч, “А” зэрэглэлийн шүүгч, Елена Колобова, Дэлхийн бүжгийн спортын холбооны шалгагч Андрей Ермаков нар удирдан явуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, бүжиг сонирхогч хэн бүхэнд нээлттэй юм байна шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан