Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MNUE OPEN JUDO CHAMPIONSHIP 2016” болно



Монгол Улсын Боловс­ролын их сургууль үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд оюутан залуучуудынхаа бие, бялдрын хөгжилд хувь нэмэр оруулах, жүдо бөхийг сурталчлах үүднээс дээрх тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохиох тус тэмцээн нь мөн “Дэлхийн жүдогийн өдөр”-ийг угтаж буйгаараа онцлог юм байна. Эрэгтэйчүүд -60кг, -66кг, -73кг,-81кг, -90кг, -100кг, +100кг-ын жинд хүч үзэх бол эмэгтэйчүүд -48кг, -52кг,-57кг, -63кг ,-70кг, -78кг, +78кг-ын жинд барилдах нь. Бүртгэл нь энэ сарын 27-нд эхлэх бөгөөд оролцох их, дээд сур­гуулиуд байгууллагын албан ёсны мэдүүлгээ өгөх ёстой юм байна. Ха­рин тэмцээний сугалааг компьютерийн программ дээр нэг байгууллагын хоёр тамирчныг салгах журмаар явуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан