Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын зэвсэгт хүчин “цэргийн интернэт” боловсруулж дууслаа

Оросын зэвсэгт хүчин “Өгөгдөл дамжуулах хаалттай сегмент” гэж нэрлэсэн зөвхөн цэргийнхэн хэрэглэдэг тусгай интернэт сүлжээг боловсруулж дууссан гэж “Известия”  мэдээллээ.
Энэхүү цэргийн сүлжээ нь глобаль интернэттэй ямар ч холболтгүй бие даасан үйл ажиллагаатай аж. “Өгөгдөл дамжуулах хаалттай сегмент” -д холбогдсон бүх компьютерийг тусгайлан боловсруулснаас бусад бүх төрлийн флаш болон зөөврийн диск холбогдохоос хамгаалсан байна. Тусгай интернэт сүлжээг боловсруулах ажлыг намрын эхээр дуусгасан бөгөөд одоо бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоо цэргийн ангиуд, түүнтэй холбоотой байгууллагуудад нэмэлт холболт хийх замаар сүлжээг тэлэх ажил явагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан