Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад дүрвэгчид сэтгүүлчдийн нүдэн дээр орчуулагчийг нь хүчинджээ


Францын умард нутгийн Кале хот дахь дүрвэгсдийн хуаранд сурвалжлах групп афганы дүрвэгсдийн тухай сурвалжлага бэлтгэж байх үеэр шөнө дунд дүрвэгсэд сэтгүүлчдийн камер багаж хэрэгслийг авахаар хутга барин заналхийлээд эцэст нь афган гаралтай 38 настай орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн байна.

Энэ аймшигт хэргийн дараа сэтгүүлч, орчуулагч эмэгтэйгээ дүрвэгсдийн хуарангийн цагдаагийн газарт хүргэн мэдүүлэг өгөөд, эмнэлэгт үзүүлсэн байна. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Калегийн дүрвэгсдийн хуаран нь Ла-Маншийн хоолоы гаталдаг Евро хонгилын гарцан дээр байрладаг, хууль бусаар Францад цагаачлан ирсэн 9000 орчим дүрвэгчийг байрлуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан