Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“Боловсролын зээлийн сан” дөрвөн жилийн дараанаас өөрийгөө санхүүжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг батлаад буй. Уг зээлийг олгох үндсэн чиг үүрэг бүхий Боловсролын зээлийн санг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Энэ сан дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах оюутанд зээл олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг зохион байгуулна. Ингэснээр өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно” гэлээ
120 мянган оюутан таван хувийн хүүтэй зээл авна
2017 оны төсвийн тухай хуульд оюутнуудын сургалтын төлбөрийн зээлд 100 орчим тэрбум төгрөг суулгахаар тусгаж өгөөд байгаа гэнэ. Энэ санал УИХ-аар батлагдвал Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, коллежийн 120 мянга орчим оюутан таван хувийн хүүтэй сургалтын зээлэнд хамрагдах боломжтой болно. Монгол Улсад дээд боловсролын байгууллагад нийт 164 мянган оюутан суралцаж байна. Үүний 125 мянга нь бакалаврын зэргийн ангид суралцаж буй. Тэгэхээр оюутнууд 50-70 хувийн амжилттай суралцахад л энэхүү тэтгэлэгт хамрагдах боломж нээлттэй байна гэсэн үг болж байгаа юм.
Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.3-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгасан байна. Харин урт хугацааны зээл авбал 3.0-ийн голчтой байх шаардлагыг тавьж байгаа гэнэ. Нэгдүгээр курсийн оюутнуудын тухайд голч дүн хамаарахгүй бөгөөд ЭЕШ-даа 400-гаас дээш оноо авсан байхад л хангалттай аж.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн оюутны хөгжлийн зээлийг олгож эхлэхээр ийнхүү нээлтээ хийлээ. Уг зээлийг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах ба арилжааны 5-6 банкаар дамжуулан олгох нь.
Сурлагын чанараар наймаалцаач
Хуучин бол их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын дүнгээс хамаарч 50-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог байсан. Гэвч уг урамшууллын тэтгэлгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон. Харин Үндэсний тэтгэлэг болох 70200 энэ оныг дуустал өгөхөөр тогтсон байгаа.
Тэгвэл энэ удаа шинэхэн оюутнууд 400 оноо аваад яаж, ийгээд их, дээд сургуульд элссэн л бол дээрх тэтгэлэгт хамрагдаж болох нь. Энэ нь нэг талаараа иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж байгаа мэт харагдах ч дээд боловсролыг үнэгүйдүүлээд байна уу даа гэсэн харыг төрүүлж байна.
Учир нь, ЭЕШ-аа 50 хувьтай буюу дүнгээр бол F үнэлгээтэй өгчихсөн ч их, дээд сургуульд элсээд тэр бүү хэл тэтгэлэг авч болох нь. Мөн их, дээд сургуульд суралцагч 2.0 голчтой байхад л Боловсролын зээлийн тэтгэлэгт хамрагдаж болох нь.
Зээлийн журамд нэг ойлгомжгүй өгүүлбэр байгаа нь “Зээлийн эргэн төлөлт оюутны ирээдүйн орлогод суурилах”. 50 хувьтай шалгалтдаа тэнцээд 50 хувьтай сураад төгссөн хүүхэд гараад ямар ажил хийж, төлбөрөө төлөх билээ. Үүнийг хэрхэн тооцох вэ. Гэтэл тэдэнд төлбөрөө төлөхгүй удах эрх байхгүй. Учир нь, энэ санг эхний дөрвөн жил төрөөс санхүүжүүлээд дараагаас нь эхний зээл авсан хүүхдүүдээсээ авсан мөнгөөрөө дараагийн хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэх замаар ажиллана гэж байгаа.
Хуучин Сургалтын төрийн сангийн нэрийг нь өөрчлөн журамд нь жаахан өөрчлөлт оруулсан энэ байгууллага оюутнуудад санаа зовохгүй суралцах боломжоор хангаж байгаа ч залуучуудад бэлэнчлэх сэтгэлгээг бий болгох гээд байх шиг. Үнэхээр сургалтын төлбөргүйгээс ядуурдаг, хэдэн малаа бардаг, сайн мэргэжилтэн болох байсан хүүхэд сургуулиа хаяад мал дээр гардаг үзэгдэл бий. Гэхдээ тэднийг дэмжихийн тулд эргээд төрөөс хариуцлага нэхдэг, тооцдог байх хэрэгтэй. Төр чанартай мэргэжилтэн бэлтгэж авах ёстой болохоос чанаргүй диплом барьсан дэлгүүрийн худалдагчид бэлтгэх зорилгогүй л баймаар. Үнэхээр оюутнуудаа дэмжих гэж байгаа бол сурлагын чанараар наймаалцмаар юм.
Боловсролын зээлийн сан 9 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нь
Тус сангаас энэ жилдээ 70 мянга, ирэх жилээс 120 мянган оюутанд сургалтын тэтгэлэг олгоно хэмээн мэдэгдсэн. Тэтгэлэг буюу зээл авсан оюутнууд сар бүр зээлийн хүүгээ төлөх юм. Ингэхдээ жилдээ нэг оюутан 80-100 мянган төгрөг төлнө. 120 мянган оюутны жилийн зээлийн хүү 9-12 тэрбум төгрөг болно. Үүнээс багахан мөнгө нь гурван хүүхэд нь зэрэг их дээд сургуульд сурдаг бол нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төрөөс даана гэсний дагуу түүний төлбөр рүү орох л байх. Иинхүү төрөөс сургалтын төлбөрийг нь зайлшгүй даах ёстой оюутнуудын төлбөр болон сангийнхаа төсөвт 3 тэрбумыг зарцууллаа гэхэд энэ байгууллага харин ч төсөвт багагүй мөнгө төвлөрүүлэх бололтой.

0 Сэтгэгдэл