Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос эмэгтэй Грект 2,2 сая евро нууцаар оруулах гээд баригдав


Грекийн нийслэл Афины Элефтериос Венизолесын нэрэмжит олон улсын нисэх буудалд оросны иргэн нэгэн эмэгтэй тээш болон хувцасан дороо 2,2 са яевро нууцаар оруулах гэж байгаад баригдлаа хэмээн  грекийн Ta Nea сайт энэ 16-ны ням гарагт мэдээлжээ.

Москвагаас өнгөрсөн 15-ны бямба  гарагт нисч ирсэн эмэгтэй их хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт тусгалгүйгээр заримыг нь хувцсан доогуураа, заримыг нь тээшиндээ нуусан байна.
Гаалийнхан мөнгийг хураан аваад мөрдөн шалгаж байна. Мөнгийг звөхөн гаалдийн мэдүүлэгт тусгаагүй бол нийт дүнгийн 25 хувь болох 553,4 мянган еврогийн торгууль ногдуулна.  Харин мөрдөн шалгах явцад дээрх мөнгийг хууль ёсоор олсон гэдгээ нотолж чадахгүй бол бүгдийг нь хураах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан