Үг З. Дорж
Ая Н. Сүхбаатар
Их л залуухан санагдана даа, бодогдоно доо хө
Элээсэн оймсоо хэлэлцэх үү дээ, болих уу даа хө
Намрын навчис гандана даа, ганхана даа хө
Нартын жамыг дагах уу даа, сөрөх үү дээ хө
Марал мичид нь есхөн дөө, есүүлхэн дээ хө
Маргалдаж тоолох нь ч яршиг уу даа, түвэг үү дээ хө
Хорвоогийн амьдрал ахархан даа, богинохон доо хө
Хоногоо тоолох нь ч яамай юу даа, гоомой юу даа хө
Сэвлэгний үнэрт тайтгарна даа, тайвширна даа хө
Сэмхэн нэг илэх үү дээ, налах уу даа хө
Аргагүй чамайг хайрлана даа, харамлана даа хө
Алаг цэцгэнд ярих уу даа, нуух уу даа хө
Хүлэг мор нь эргэцэнэ дээ, дэрвэлзэнэ дээ хө
Хөлстэй тохмоо сэвэх үү дээ, болих уу даа хө
Хөөрүү сэтгэл хөвөлзөнө дөө, дэвэлзэнэ дээ хө
Хөөргөж дээлээ бүслэх үү дээ, болих уу даа хө
Молцог зүрх нь энэлэнэ дээ, шанална даа хө
Монголын эмгэнэлд тэсрэх үү дээ, тэвчих үү дээ хө
Ард түмнээ л сүжирнэ дээ, сүсэглэнэ дээ хө
Алгаа хавсарч мөргөх үү дээ, залбирах уу даа хө
Цайлган дуугаа өргөлөө дөө, өндөрлөе дөө хө
Цаашдаа зөндөө уйлна шүү дээ, дуулна шүү дээ хө