Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
2020 он гэхэд Монгол 2,0 сая жуулчин хүлээн авна гэнэ
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2016 оны эхний есөн сард монголын 1,7 сая хүн гадаад улсад зорчсоны 80,4 хувь болох 1,3 сая нь хувийн хэргээр гадагшаа явсан байна.
Энэ хугацаанд монгол улсын хилээр нийт 4,1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 388,6 мянгаар буюу 10,6 хуаир өссөн дүн байна.
Харин оны эхний 9 сард манайд 325 мянган жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 2,5 хувиар өссөн гэнэ.
Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Новости Монголии” сонинд өгсөн ярилцлагадаа Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгааг дурдаад монголын аймаг, бүс нутаг бүр аялал жуулчлалын гайхамшигтай бүтээгдхүүнтэй гэсэн байна.
Ингээд аймаг бүрт, Өмнөговь аймагт гэхэд л үлэг гүрвэлийн, палентологийн музей ажиллаж байгаа, Өвөрхангай аймагт “XIII зуун” цогцолбор, зүүн аймгуудад Чингис хааны амьдралтай холбоотой түүхэн газруудаар аялж болно гэжээ. Хөвсгөлд бол цаатны амьдрал, гүн цэнхэр нуур гэх мэт.
Энэчлэн Монгол Улсын Мэргэжлийн засгийн газар 2017 онд эх орондоо гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол гурван жилийн дараа 2020 онд мөнх хөх тэнгэрийн энэ орон гадаадын хоёр сая жуулчин хүлээн авч үйлчлэх зорилт тавиад ажиллаж байгаа юм байна newsbabr.com сайтад Елена Бeрёзка бичжээ.

0 Сэтгэгдэл