Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайгаас хол эзгүй талд халим уначихсан байна


Английн Дорнод Йоркшир гүнлэгийн Скеффлинг тосгоны дэргэд тэнгисээс нэг км орчим зайд, эзгүй хээр талд өвсөн дунд 10 метр орчим урттай халим үхсэн байхыг олжээ. Эргэн тойронд нь ямар  ч ул мөр байхгүйгээс түүнийг ийш нь зөөж авчирсан байх боломжгүй гэнэ.
Энэ ирсэн мэргэжилтнүүдийн таамаглалаар бол халим энд бүр амьд байхдаа ирсэн бололтой, нуруугаараа эргэх үед амьсгалын нь мөр шороон дээр үлдсэн байжээ.
Британийн амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд үүнийг тэнгисийн асар хүчтэй давалгаа ийш нь шидсэн байх гэж таамаглаж байна. Харин нутгийн оршин суугчид сүүлийн үед тийм хүчтэй салхи, давалгаа болоогүй, болох ч аргагүй  гэж баталжээ.
Таван жилийн өмнө  бас яг энд, хээр талд халим үхсэн байх нь олдож байсан гэнэ. Ер бусын үзэгдэл судалдаг зарим хүн үүнийг харь гаригийнхантай холбон тайлбарлаж тэдний хийсэн ажил гэдэг байна. Тэднийхээр бол харь гаригийнхан халимыг барьж өөрсдийнхөө хөлөгт авч явж байгаад яагаад ч юм суллахдаа газар хаячихдаг байна.
Зарим нь үүнийг цаг хугацааны машинтай ч бас холбон тайлбарлахыг оролддог гэнэ. Энэ нь цаг хугацааны сансрын нүхний нөлөөгөөр халим энд ирдэг байх гэжээ.
Юутай ч халим бараг нэг км орчим газарт нисээд ирээгүй нь л ойлгомжтой хэмээн олон нийт гайхширсаар байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Photo shop gej medehuu genen garuudaa
hari garig, tsag hugatsaanii gajuudil gedeg ni l unen bolovuu daa uur bodit hariult unendee bauhgui yum chn
uzmerchidee heleerei
ene bol iim ym l daa yu l daa yu...uu hooloo hiiheess...
Хар салхи
Хөөрхийд юу тохиолдсын болдоо
Photo shop gej medehuu genen garuudaa
Салхинаас өөр юу ч биш.
Хамгийн их уншсан