Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын физикчид агаараас спирт гарган авах арга нээлээ

Америкийн эрдэмтэд харьцангуй хямд аргаар, агаар мандал дахь нүүрс хүчлийн хийнээс спирт гарган авах арга нээсэн байна.

Оак-Риж дэх Үндэсний лабораторын физикчид  цахилгааны тусламжтайгаар нүүрс хүчлийн хийг этанолын молекулд шилжүүлж болохыг нээжээ.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд нүүрс хүчлийн хийг биотүлш юм уу өөр ашигтай зүйл болгох арга эрэлхийлсээр байсан  нь ийм үр дүнд хүрсэн байна. Тэднийхээр бол нүүрс хүчлийн хийний молекулын 60 хувь нь этанолд хувирах боломжтой гэнэ.

Одоо туршилтын ажил үндсэндээ дуусч, үйлдвэрлэлд бэлэн болж байгаа гэснийг ChemistrySelect хэвлэлд нийтэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан