Манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн сургалтыг эх орондоо нэвтрүүлээд удаагүй байна. Энэхүү сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын үр дүнг хэлэлцэх уулзалт өнгөрсөн сард амжилттай болж Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, МУИС, МУБИС-ийн төлөөлөл, үндэсний мониторингийн баг, ерөнхий боловсролын лаборатор сургуулиудын захирал, багш нар оролцсон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёрдугаар шатны туршилт болж математик, англи хэл, физик, биологи, хими, байгаль шинжлэлийн хичээлд хэрэглэх сурах бичиг, багшийн гарын авлагыг боловсруулах багуудад зориулж сургалт зохион байгуулжээ.