Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтайн нуруунаас морьтой хүний муми олжээ


Алтайн нурууны Монгол дахь салбараас түрэгийн үеийн эрэгтэй хүний шарил олсон байна. Энэ хүнтэй  хамт морийг нь  оршуулсан нь эзнийхээ цогцосноос илүүтэй сайн хадгалагдаж занданшсан байжээ.
Цогцосуудыг байнгын мөнх цастай байдаг гурван метрийн өндрөөс олсон болохоор маш сайн хадгалагдсан, бүр арьсан бүрхүүлтэйгээ  байсан аж. Оршуулга дотор нум, сум, морины хударга байсан байна. Эрдэмтэд үүнийг 6-8 дугаар зууны үеийн оршуулга гэж үзэж байна. Түрэгчүүд Афганистан, Турменистан руу нүүдэллэхийн өмнө Монгол Алтайн нурууны орчим нутаглаж байсан. Тэд талийгаачдаа амьд ахуйд нь эрхэлж байсан ажилтай нь уялдуулан оршуулдаг заншилтай болохоор энэ эрийг морьтой нь оршуулсан байж магад гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан