Засгийн газрын 2008 оны 45 дугаар тогтоолоор баталсан ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны зардал 400 төгрөг байгаа билээ. Энэ мөнгөнд нь тааруулж сургуулиуд үдийн цайг нь бэлтгэж буй учир чанар, амт, илчлэгтэй байх ёстой зэрэг шалгуур үзүүлэлтүүд нь мартагдсан гэхэд болно. Тиймээс БСШУЯ-ны зүгээс энэхүү үдийн цайны зардлаас гадна цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг өнөөгийн зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл боловсруулж яамдын саналыг авч Засгийн газарт хүргүүлэхэд бэлэн болгожээ.