Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио-2016-д оролцсон Ө.Чагнаадорж сэргээш хэрэглэсэн байжээ


Энэ зун болсон Рио-2016 олимпын наадамд оролцохдоо сэргээш хэрэглэсэн байсан дөрвөн тамирчны тэмцээнд оролцох эрхийг Олон улсын хүнд атлетикийн холбоо хассаны дотор 56 кг-ийн жинд өрсөлдсөн манай Ө.Чагнаадорж багтсан байна.
Энд польшийн Томаш Зелинский, Киргизийн Иззат Артыков, румыны Габриэль Синкраян нар байгаа юм. Тэмцээнд оролцох эрхийг нь хэдий хугацаагаар хассан талаар мэдээлээгүй байна.
Рио-2016 олимпод  69 кг-ийн жинд өрсөлдсөн Артыков гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн ч наймдугаар сарын 18-нд медалийг нь хураасан  юм. 85 кг-д өрсөлдсөн Синкрян нь мөн хүрэл медаль хүртсэнийг бас хураажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан