Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Винни Пухын төрсөн өдөр

Өнөөгөөс 90 жилийн өмнө 1926 онд “Винни-Пух ба бүгд-бүгд-бүгд” гэсэн ном гарчээ. Зохиолч Алан Милн энэхүү номоо бичсэнээс хойш уншигч олон намайг зөвхөн хүүхдийн зохиолч гэж хүлээн авах болж, томчуудад зориулсан зохиолыг нь уншихгүй байна гэж гомдож байв. Зохиолч Алан Милн энэ зохиолоо бодит баавгайн дүрээс санаа авч бичсэн аж. Түүх ингэж эхэлжээ. Хоёр сартай бяцхан баавгайн эхийг хөнөөсөн анчин түүнийг дайнд явах гэж байсан Гарри Коулберн гэгч малын эмчид 20 ам.доллараар 1914 онд худалджээ. Эмч бамбаруушийг төрөлх хот болох Виннипегийн нэрээр Винни гэж нэрлэсэн ба тэр Английн Солсбери дэх лагерь байсан Канадын хорооныхны хайртай амьтан болсон байв. Хороог фронтод илгээхэд Коулберн эмч түүнийг Лондоны амьтны хүрээлэнд өгчээ. Бамбарууш хүнд дассан байсан учир хүүхдүүд өтгөрүүлсэн сүүгээр хооллож тэвэрч болох байлаа. Тэр хүүхдүүдийн дунд зохиолч Алан Милны хүү Кристофер Робин байсан аж. Төрөхөд аав нь бэлэглэсэн бяцхан бамбаруушиндаа ухаангүй хайртай байсан хүү жинхэнэ бамбарууш хараад үнэхээр догдолсон учир аав нь хүүгийнхээ төрсөн өдрөөр буюу наймдугаар сарын 21-нд бяцхан бамбаруушны тухай хүүдээ зориулсан үлгэр бичиж эхэлсэн байна. Ингэхдээ өөрийн хүү Кристофер Робиныг Пух баавгайн дотно найз болгож зохиомжилжээ. Ингэж л одоо ч хэр нь бяцхан үзэгчдийн сонирхлыг татдаг хайртай үлгэрийн баатар Пух баавгай 90 жилийн тэртээ мэндэлсэн байна. 1926 онд “Винни Пух” нэрээр уг зохиолын эхний хувилбар гарсан ба 1927 онд “Одоо бид зургуулаа” нэрээр удаахь хувилбар хэвлэгдсэн юм. Эцэст нь 1928 онд Пухын булангийн байшин нэртэй хувилбар гарсан байдаг аж. Харин 1966 онд “Дисней” продакшн анх цэнхэр дэлгэцнээ хүүхэлдэйн кино болгон гаргасан бөгөөд үүнээс удалгүй 1969 онд “Союзмультфильм” хүүхэлдэйн кино болгон гаргасан билээ. Кристофер Робин том болсон хойноо түүний хайртай бамбарууш эм хүйстэй байсныг мэдээд “Би Винни-Пухыг эр л гэж боддог байсан” гээд гайхсан аж. Хүү ааваасаа илүү дэлхий даяар алдаршсан бөгөөд түүнийг зохиолд гардаг дүрээр нь л хүмүүс төсөөлдөг байсан төдийгүй 1996 онд 70 насандаа өөд болоход нь хүртэл бамбарууш тэвэрсэн бяцхан хүүгээр төсөөлж, эцсийн замд нь үджээ. Харин Винни баавгай 19 наслаад амьтны хүрээлэндээ нас барсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан