Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Халдлагад бэлтгэж байсан гэсэн сэжигтэн Германд амиа хорложээ
Берлиний нэг нисэх буудалд бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсан хэмээн сэжиглэж Германд баривчлаад байсан Сири гаралтай 22 настай Жабер аль-Бакр гэгч Лейпцикийн урьдчилан хорих байранд амиа хорлосон байна.
Түүнийг равадугаар сарын 9-ний өдөр Лейпцик хотоос баривчилсан юм. ХБНГУ-ын Үндсэн хуулийн хамгаалалтын газрын тэргүүн Ханс-Георг Маассен түүнийг Берлиний олон улсын нисэх буудалд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэж АРД телевизээр мэдэгдэж байсан юм.
Сири эрийг баривчлах үеэр түүний гэрт нэгжлэг хийхэд 1,5 кг тэсрэх бодис олдсон юм байна. Түүгээр ч зогсохгүй аль-Бакр долоо хоногийн турш интернетээс тэсрэх бөмбөг бэлтгэх зааварчилгаа үзэж байсан нь нотлогджээ. Хууль сахиулагчид өнгөрсөн хугацаанд аль-Бакрыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой болохыг нь тогтоосон юм байна.

0 Сэтгэгдэл