Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлд ерөнхийлөгчийг дэмжигчид, эсэргүүцэгчидтэй мөргөлдөв

Венесуэльд ерөнхийлөгч Николас Мадурогийн талынхан, түүнийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхэнтэй мөргөлдсөний улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Үйл явдал ерөнхийлөгч Мадурогийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө зогсоох талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж  сөрөг хүчнийхэн  Вилла Роза хотын дэргэдүүр эсэргүүцлийн жагсаал хийж байсныг төрийн тэргүүний талынхан тасалдуулах гэснээс болж өрнөжээ.

Ерөнхийлөгч Мадурог эсэргүүцэгчид түүнийг огцруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж олон нийтээс гарын үсэг цуглуулах гэж байгаа юм. Ийм санал асуулга явуулахын тулд хуульд зааснаар бол тодорхой хэмжээний хүмүүсийн гарын үсэг цуглуулах ёстой. Венесуэлийн 23 бүс нутаг тус бүрээс хүн амын нь 20 хувь нь бүх нийтийн санал асуулга явуулъя хэмээн гарын үсгээ өгсөн байх шаардлагатай юм байна. Гарын үсэг цуглуулах ажил аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно.

Үнэхээр ард нийтийн 20 хувь нь бүх нийтийн санал асуулга явуулъя гэж гарын үсгээ өгвөл эрх баригчид 90 хоногийн дотор бүх нийтийн санал асуулга явуулах хуультай.

Ажиглагчдын үзэж байгаагаар бол Венесуэль эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр удаан хугацаанд оршиж байгаа юм. Сөрөг хүчнийхэн эдийн засаг ингэж унаж доройтсоныг социалист улс төр, ялангуяа нас барсан ерөнхийлөгч Уго Чавесын залгамжлагч Николас Мадурогийн үйл ажиллагаатай холбон үзэж эсэргүүцдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан