Удахгүй болох олимпын наадамд улс орнууд дор бүрнээ бэлтгэлээ базаагаад завгүй байна. Тэгвэл тус наадмын томоохонд тооцогдох төрөл болох хөлбөмбөгийн төрөлд дэлхийн хүчирхэг гүрэнүүд оролцох тамирчдын нэрсээ зарлаж эхлээд байна. Дөнгөж сая европын аврага болсон “Ялагдашгүй Рамада” –аас хамгаалагч Jordi Alba, хагас хамгаалагч Juan Mata нар олимпын наадмыг зорих тасалбараа авсан гэнэ.
Ингээд уншигчдадаа Испаний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
Хаалгачид: De Gea (Manchester United), Robles (Atletico Madrid), Marino (Villarreal)
Хамгаалагчид: Azpilicueta (Marseille), Alba (Valencia), Martinez (Athletic Bilbao), Dominguez (Borussia Moenchengladbach), Montoya (Barcelona), Botia (Sporting Gijon), San Jose (Athletic Bilbao), Martinez (Real Sociedad)
Хагас хамгаалагчид: Thiago (Barcelona), Herrera (Athletic Bilbao), Koke (Atletico Madrid), Romeu (Chelsea), Isco (Malaga), Mata (Chelsea), Muniain (Athletic Bilbao)
Довтлогчид: Adrian (Atletico Madrid), Vasquez (Espanyol), Tello (Barcelona), Rodrigo (Benfica)
Jordi Alba төрлөх багтаа тоглоно
Өнгөрөгч “Евро 2012” –т шигшээ багтаагаа хамт анхны томоохон тэмцээнд оролцож чамгүй сайн тоглож байснаар зогсохгүй хамгийн чухал цаг мөч болох пиналийн тоглолтонд Италийн хаалганд багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан гээд энэ удаагийн тэмцээнийг ихээхэн амжилттайгаар өндөрлүүлж чадсан залуу тоглогч бол Jordi Alba юм. Авьяаслаг хамгаалагч маань Валенсия клубын тамирчин байсан бол тэмцээн дууссаны дараа түүний унаган баг болох Каталоны нэр төр гэгддэг өнөө цагийн хамгийн шилдэг баг “Барселона” клуб 14 саяаас өөрийн эгнээндээ элсүүлсэн байна.