Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Надежда Савченко: Орос дэлхийн гуравдугаар дайн эхлүүлэх гэж байна
Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргээр ОХУ-д саатуулагдаж байгаад ерөнхийлөгч Владимир Путины өршөөлөөр суллагдсан, одоо Украины парламент Дээд Радагийн депутат Надежда Савченко оросыг “Дэлхийн гуравдугаар дайн өдөөх гэлээ” хэмээн буруутгасан байна. Тэрээр “112 Украина” телевизийн “оройн хөтөлбөр”-өөр ярихдаа ингэж мэдэгджээ.
“Оросын суртал нэвтрүүлэг асар хүчтэй газар авлаа. Оросыг Европын зөвлөлийн парламентын нийгэмлэгт эргүүлж авах хэрэггүй. Энд тэдний төлөөлөгчдийг суулгах ч хэрэггүй. Ер нь тэдэнтэй яриа хэлэлцээр хийх шаардлагагүй. Орос хэдийнээ дэлхийн гуравдугаар дайны суурийг тавьчихаад байгааг бид мэдэлгүй өнөө хүрч. Бидэнд ийм аюул нүүрлээд байгааг бид аль эрт ойлгох байсан юм” гэж Савченко ОХУ-ыг Европын зөвлөлийн парламентын нийгэмлэгт эргүүлж авах эсэх тухай асуудалд хариулжээ.
Оросыг Европын зөвлөлийн парламентын нийгэмлэгийн гишүүний хувьд санал өгөх эрхийг нь 2014 оны дөрөвдүгээр сард украины зүүн бүс, Крымын үйл явдлаас болдж хассан юм. Харин үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж 2015 онд Европын зөвлөлийн парламентын нийгэмлэг дэх үйл ажиллагаагаа өөрөө зогсоосон юм.

0 Сэтгэгдэл